» » » “Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт орон нутгийн цуврал хэлэлцүүлгийг зүүн бүсэд зохион байгууллаа

“Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт орон нутгийн цуврал хэлэлцүүлгийг зүүн бүсэд зохион байгууллаа

“Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт орон нутгийн цуврал хэлэлцүүлгийг  зүүн бүсэд зохион байгууллааНҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээс Монгол Улсад өгсөн зөвлөмжийн дунд хугацааны хэрэгжилтийн тайланг ирэх 5 дугаар сард хүргүүлэх ёстой билээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам хамтран "Хүний эрхийн төлөв байдал" сэдэвт хэлэлцүүлгийг орон нутагт бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулж байна.

“Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт орон нутгийн цуврал хэлэлцүүлгийг  зүүн бүсэд зохион байгууллаа
“Хүний эрхийн төлөв байдал” сэдэвт орон нутгийн цуврал хэлэлцүүлгийг  зүүн бүсэд зохион байгууллаа

Хүний эрхийн хэрэгжилтийн байдлыг тандах, орон нутаг дахь төрийн болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэдийн үзэл бодол, санал, хүсэлтийг сонсох, харилцан мэдээлэл солилцох зорилготой тус хэлэлцүүлгийг төвийн төдийгүй баруун бүсэд зохион байгуулсан бол зүүн бүсийн хэлэлцүүлгийг 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Чингис хотод зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж оролцон зөвлөмжийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал бодлыг сонсч, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Уг арга хэмжээнд нутгийн иргэдийн төлөөлөл 50 гаруй хүн оролцсон бөгөөд орон нутагт тулгамдсан асуудал нь ядуурал, ажилгүйдлээс үүдэлтэй хараа хяналтгүй хүүхдийн асуудал, хөдөө сумдад багшлах боловсон хүчний хүрэлцээгүй байдал, туслах малчны хөдөлмөрлөх эрхийн зөрчил, авилга, төрийн албан хаагчдын хариуцлагагүй, тогтворгүй байдал, хууль тогтоомжийн хэрэгжилт сул зэрэг олон зүйл байгааг хөндөж, иргэдийн болон төрийн албан хаагчдын хүний эрхийн боловсролыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байгааг уламжиллаа.

UPR буюу Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг нь НҮБ-ын гишүүн улс бүрийн хүний эрхийн төлөв байдлыг 4,5 жил тутам дүгнэн хэлэлцэж, сайжруулах, ахиц гаргах чиглэлээр зөвлөмжилдөг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн механизм юм. Монгол Улс 2011, 2015 онд хүний эрхийн төлөв байдлаа хэлэлцүүлж байсан бөгөөд 2020 онд дараагийн хэлэлцүүлэгт орно. "Хүний эрхийн төлөв байдал" сэдэвт бүсчилсэн хэлэлцүүлгийг Нээлттэй нийгэм форум, UPR info Олон Улсын байгууллагын дэмжлэгтэйгээр орон нутагт зохион байгуулж байна.  

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК