» » » НҮБ-ын Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийн асуудлаарх Тусгай илтгэгчтэй хамтарч ажиллана

НҮБ-ын Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийн асуудлаарх Тусгай илтгэгчтэй хамтарч ажиллана

НҮБ-ын Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийн асуудлаарх Тусгай илтгэгчтэй хамтарч ажилланаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр НҮБ-ын Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийн асуудлаарх Тусгай илтгэгч Лео Хеллерийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Лео Хеллер "Ундны ус, ариун цэврийн байгууламжийн хангамж, хүртээмж, чанарын талаар баримт мэдээлэл цуглуулан баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжтай байх эрхээ Монгол Улсын иргэд эдэлж чадаж байна уу, энэ эрхээ эдлэхэд юу саад болж байна вэ гэдгийг гаргаж ирэх зорилгоор НҮБ-аас томилогдон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, миний үүрэг баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжийг хүний эрхийн талаас авч үзэж, үнэлгээ хийнэ. Улаанбаатарын гэр хороолол болон орон нутагт очиж ажиллалаа. Миний бие НҮБ-аас улс орнуудад томилон ажиллуулдаг хараат бус шинжээчдийн нэг” гэлээ.

НҮБ-ын Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийн асуудлаарх Тусгай илтгэгчтэй хамтарч ажиллана
НҮБ-ын Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийн асуудлаарх Тусгай илтгэгчтэй хамтарч ажиллана
НҮБ-ын Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийн асуудлаарх Тусгай илтгэгчтэй хамтарч ажиллана

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2018 оны 03 дугаар сарын 30-нд УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл”-ийн нэгдүгээр бүлэгт "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх: Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт ба иргэдийн оролцоо”-ны асуудлыг тусгайлан оруулсан бөгөөд тус илтгэлд гадаргын усны хомсдол, бохирдлын асуудлын хөндөөд байгаа билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд баталгаажуулсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хүрээнд байгаль орчныг хамгаалах, орчны бохирдолттой тэмцэх, түүнээс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, уул уурхайн олборлолт, тээвэрлэлт, газрын болон бэлчээрийн эвдрэл, доройтол болон нийслэл Улаанбаатар хот ба зарим орон нутгийн агаар, хөрс, ус зэрэг орчны бохирдлын тулгамдаж буй асуудлыг уг илтгэл тусгасан төдийгүй тодорхой арга хэмжээ авахуулахаар Зөвлөмж хүргүүлсэн, энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтой хэмээн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж танилцууллаа.

НҮБ-ын Тусгай илтгэгч нь Монгол Улсад богино хугацаанд ажиллах бөгөөд цуглуулсан мэдээлэлдээ үндэслэн зөвлөмж бүхий тайлан гаргаж 2018 оны есдүгээр сард болох НҮБ-ынХүний Эрхийн Зөвлөлийн 39 дүгээр чуулганд танилцуулах юм байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс Тусгай илтгэгч, ноён Лео Хеллертэй эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүний эрхийн Монгол Улс дахь нөхцөл байдлын талаар мэдээллээр хангаж, хамтран ажиллахаар боллоо.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК