» » » Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулж, Тэгш байдлын эвсэл байгуулна

Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулж, Тэгш байдлын эвсэл байгуулна

Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулж, Тэгш байдлын эвсэл байгуулнаEqual Rights Trust олон улсын байгууллагаас "GSP+ буюу Хөнгөлөлтийн ерөнхий хөтөлбөрт хамрагдаж буй орнуудад олон улсын гэрээний хэрэгжилт, түүнд тавих мониторинг сайжруулах нь" нэртэй төслийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэлж байгаа бөгөөд уг төслийн хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд болон үйлдвэрчний эвлэлд зориулсан "Үл ялгаварлан гадуурхалт ба тэгш эрх” сэдэвт 3 өдрийн сургалтыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран өнгөрсөн оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ.

Ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулж, Тэгш байдлын эвсэл байгуулна

Их Британи улсын Лондон хотод байрладаг тус байгууллага Монгол Улсад НҮБ-ын хүний эрхийн болон ОУХБ-ын суурь конвенцуудын хэрэгжилт, тэдгээрт хийх мониторингийг сайжруулах, тэгш байдал, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн чиглэлээр иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах, мониторинг, нөлөөллийн ажил зохион байгуулахад чиглэсэн жижиг тэтгэлэгт хөтөлбөр зарлах, Тэгш байдлын эвсэл байгуулах, Ялгаварлан гадуурхалтын эсрэг хууль тогтоомж санаачлан батлуулах зэрэг цогц ажиллагаа явуулах болсон тухайгаа 2018 оны 04 дүгээр сарын 18-нд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын байранд хүний эрхийн төрийн бус байгууллагуудтай хийсэн уулзалтын үеэр танилцууллаа. Уулзалтад Equal Rights Trust олон улсын байгууллагын захирал Жим Фитцжералд болон нөлөөллийн хөтөлбөрийн ажилтан Керэн Фрод болон Комиссын төлөөлөл оролцов.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК