» » » Замын цагдаагийн албаны зохицуулагчдад хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Замын цагдаагийн албаны зохицуулагчдад хүний эрхийн сургалт зохион байгууллаа

Замын цагдаагийн албаны зохицуулагчдад хүний эрхийн сургалт зохион байгууллааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2018 оны 04 дүгээр сарын 18-нд Цагдаагийн ерөнхий газрын харъяа Замын цагдаагийн албаны ахлах зохицуулагчдад зориулан "Ахлах зохицуулагч нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх”, "Зохицуулагч нарын ур чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт мэргэшүүлэх болон давтан сургалтад "Хүний эрхийн тухай ойлголт, чиг хандлага” сэдвээр 8 цагийн хичээл заалаа.

Замын цагдаагийн албаны зохицуулагчдад хүний эрхийн сургалт зохион байгууллаа Тус сургалтыг байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд ЦЕГ-аас ирүүлсэн захиалгын дагуу цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор хийсэн юм. Сургалтад Замын цагдаагийн албаны 24 зохицуулагч, 24 ахлах зохицуулагч, нийт 48 албан хаагч хамрагдлаа. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос цагдаагийн албан хаагчдад хүний эрхийн сургалтыг олон жилийн турш зохион байгуулсаар ирсэн туршлагатай  хэдий ч энэ удаагийн сургалт анх удаа Замын цагдаагийнханд зориулагдсанаараа онцлог байлаа. 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК