» » » Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад "Хүний эрхийн хамгаалагч" сэдвээр сургалт зохион байгууллаа

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад "Хүний эрхийн хамгаалагч" сэдвээр сургалт зохион байгууллаа

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад "Хүний эрхийн хамгаалагч" сэдвээр сургалт зохион байгууллааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монголын Эмнести Интернэшнл байгууллага хамтран 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчдэд "Хүний эрхийн хамгаалагч" сургалтыг зохион байгууллаа.
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад "Хүний эрхийн хамгаалагч" сэдвээр сургалт зохион байгууллааЭнэ удаагийн сургалтад оролцогчдод хүний эрх хамгаалагч гэж хэн болох, хүний эрхийг хамгаалах эрх, тэднийг хамгаалдаг механизмын талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд сурталчлан таниулахад дэмжлэг үзүүлэх, хүний эрхийн хамгаалагчдад айх айдасгүйгээр үйл ажиллагаагаа явуулах хууль эрх зүйн орчин шаардагдаж байгаа зэрэг ойлголт мэдээллийг өгөхийг зорьсон юм. Хүн бүр хүний эрхийн хамгаалагч байх боломжтой бөгөөд гагцхүү хэн нэгний эрх, эрх чөлөөнд халдаагүй, хэн нэгнийг гутаан доромжлоогүй, бусдыг хүндэтгэсэн, ямар нэгэн зөрчил гаргаагүй тохиолдолд хамгаалагчид тооцогддог тухай сургагч багш нар сургалтын үеэр онцолж байв. Мөн үүний нэгэн адил хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байгаа хүн бүрийг хүний эрхийн хамгаалагч гэж үзэх боломжгүй. Бас тухайлсан нэг асуудлаар тэмцэж, зөвхөн тухайн асуудлаар хүний эрхийн хамгаалагч болох боломжтой гэдгийг ч хөндөн хэлэлцлээ.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК