» » » Архангай аймагт 74 байгууллагад орчны үнэлгээ хийнэ

Архангай аймагт 74 байгууллагад орчны үнэлгээ хийнэ

Архангай аймагт 74 байгууллагад орчны үнэлгээ хийнэМонгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос 2018 оны 04 дүгээр сарын 09-10-нд Архангай аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулсан билээ. Уг арга хэмжээний хүрээнд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж тус аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хязгаарлагдмал боломжид тохирсон дэд бүтэц, ээлтэй орчинг бий болгосон эсэх талаар 4 дүгээр сард багтаан үнэлгээ хийж, дүнг ХЭҮК-т яаралтай хүргүүлэх үүрэг чиглэл өгсөн юм.

Энэхүү чиглэлийн дагуу Архангай аймгийн Засаг дарга 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр А/185 тоот захирамж гарган Эрдэнэбулган сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэн үйлчлүүлэх нөхцөл боломж бий эсэх, зам, талбай, барилга байгууламжийн орчны хүртээмжийг бүрдүүлэх стандартыг хэрэгжүүлдэг эсэхэд хяналт, үнэлгээ хийх Ажлын хэсгийг 18 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Тус Ажлын хэсэгт ХЭҮК-ын Архангай аймаг дахь референт С.Мөнгөнзаяа хамтран ажиллаж, 4 дүгээр сарын 27-30-ны өдрүүдэд орчны хүртээмжийн үнэлгээг хийж эхэллээ. Аймгийн хэмжээнд нийт 74 байгууллагын барилга, байгууламж, зам, талбайд орчны үнэлгээ хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК