» » » "Төрийн ил тод, хариуцлагатай байдал" сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалтад урьж байна

"Төрийн ил тод, хариуцлагатай байдал" сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалтад урьж байна

"Төрийн ил тод, хариуцлагатай байдал" сэдэвт хүний эрхийн өглөөний уулзалтад урьж байнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт 2018 оны 05 дугаар сарын 24-нд "Төрийн ил тод, хариуцлагатай байдал" сэдвээр Нээлттэй нийгэм форумын байранд болох тул Та бүхнийг урьж байна. Өглөөний уулзалтын зочин илтгэгчээр Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан оролцож мэдээлэл хийнэ.
"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт нь хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй, чөлөөт арга хэмжээ бөгөөд хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм. 
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.
З. Бадмаараг Хүний эрхийн Үндэсний Комиссын Референт 
Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org
Утас: 262752 (51)
Б.Үүрийнтуяа Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн туслах ажилтан 
Цахим шуудан: fellow@forum.mn
Утас: 313207 (128)

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК