» » » Өмнөговь аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ зохион байгуулна

Өмнөговь аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ зохион байгуулна

Өмнөговь аймагт “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ зохион байгуулнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан Ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 07-11-нд Өмнөговь аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээ зохион байгуулна. Нээлттэй өдөр арга хэмжээнээс гадна тус аймаг дахь Онцгой байдлын газрын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд, мөн тодорхой объектуудад хяналт, шалгалт хийх, уул уурхайн бүс нутагт ажиллаж амьдарч буй иргэд, төрийн албан хаагчид, хувийн хэвшлийн төлөөлөлд хүний эрхийн сургалт зохион байгуулах, хүний эрхийн мониторинг судалгаа, үнэлгээ хийх зэрэг ажлыг төлөвлөөд байна.

"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулах бөгөөд иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч үйлчилнэ. Мөн тус өдөрлөгийн хүрээнд иргэдэд үйлчлэх чиг үүрэг бүхий төрийн болон хуулийн байгууллагын 120 гаруй албан хаагчид хүний эрхийн сургалт явуулж, нутгийн удирдлага, иргэдтэй уулзалт зохион байгуулна. Түүнчлэн орон нутгийн удирдлагаас сүүлийн 3 жилд гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийх юм. Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Өмнөговь аймаг дахь манай ажилтан, референт Г.Нарангоотой дараах хаяг, утсаар холбогдоно уу. Утас: 70530122
Цахим шуудан: umnugovi@mn-nhrc.org 
Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далан 3-р багийн байр, 102 тоот

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК