» » » Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Өмнөговь аймагт ажиллаж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Өмнөговь аймагт ажиллаж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга  Өмнөговь аймагт ажиллаж байнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-т "хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай мэдээллээр хангах” гэж заасныг үндэслэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт орших Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанд Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадоржоор ахлуулсан баг энэ долоо хоногт Өмнөговь аймагт ажиллаж байна.

Хүний эрхэд нөлөөлөх байдлын үнэлгээний үр дүнд Тавантолгойн бүлэг ордын нүүрс олборлох, тээвэрлэх үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчин, нийгэм, эдийн засаг, хүний эрх, аюулгүй байдалд үзүүлэх нөлөөлөл, үр дагаврыг задлан шинжилж, хүний эрхийн зөрчил, түүнээс гарах сөрөг нөлөөллийг бууруулах арга замыг тодорхойлон цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаарх санал зөвлөмж боловсруулахыг зорьж байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга 2018 оны 05 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сум дахь уул уурхайн бүсэд ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан бол 2018 оны 05 дугаар сарын 10-11-нд тус аймгийн төвд "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна. 
Уг арга хэмжээг Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд иргэдээс гомдол, мэдээлэл хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч үйлчилнэ.

Өдөрлөгийн үеэр тодорхой объектуудад хяналт шалгалт хийж, төрийн болон хуулийн байгууллагын 120 гаруй албан хаагчид хүний эрхийн сургалт явуулна. Мөн нутгийн удирдлага, иргэдтэй уулзалт зохион байгуулж байна. Ажлын хэсэг тухайн орон нутгийн удирдлагаас сүүлийн 3 жилд гаргасан нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актуудад дүн шинжилгээ хийнэ.

Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Өмнөговь аймаг дахь манай ажилтан, референт Г.Нарангоотой дараах хаяг, утсаар холбогдоно уу. Утас: 70530122
Цахим шуудан: umnugovi@mn-nhrc.org 
Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Далан 3-р багийн байр, 102 тоот

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК