» » » “Бичил уурхай ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

“Бичил уурхай ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна

“Бичил уурхай ба Хүний эрх” сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулж байнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2018 оны 5 дугаар сарын 21, 22, 23-ны өдөр "Бичил уурхай ба Хүний эрх” сэдэвт сургалтыг Монголын Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны сургагч багш, удирдах зөвлөлийн гишүүн 20 хүнд явуулж байна. Бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны сургагч багш, удирдах зөвлөлийн гишүүдийн хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж, үйл ажиллагаандаа хүний эрхэд суурилсан хандлага, арга зүйг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх зорилготой энэхүү сургалтыг Швейцарын Хөгжлийн агентлагийн "Тогтвортой бичил уурхай” төсөл дэмжиж, Монголын Бичил Уурхайн нэгдсэн дээвэр холбоо хамтран зохион байгуулж байна. Сургалтаар "Хүний эрхийн үндсэн ойлголт, зарчим”, "Уул уурхай ба Хүний эрх”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Хүүхдийн эрх ба хамгаалал”, "Жендэрт суурилсан хүчирхийлэл болон гэр бүлийн хүчирхийлэл” зэрэг томоохон бүлэг сэдвээр хичээл заах бөгөөд сургалтад оролцогчид бичил уурхай болон хүний эрх чиглэлээр сургагч багш болж бэлтгэгдэх юм.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК