» » » Хүн худалдаалах гэмт хэрэг, хүний наймааг таслан зогсоох асуудлаар санал солилцлоо

Хүн худалдаалах гэмт хэрэг, хүний наймааг таслан зогсоох асуудлаар санал солилцлоо

Хүн худалдаалах гэмт хэрэг, хүний наймааг таслан зогсоох асуудлаар санал солилцлоо

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Шведийн Вант Улсын Хүний наймаатай тэмцэх асуудал хариуцсан Элчин сайд Пер-Андерс Сүнессоныг хүлээн авч уулзлаа. Хүн худалдаалах гэмт хэрэг, хүний наймааг таслан зогсоох асуудлаар санал солилцлоо
Хүн худалдаалах гэмт хэрэг, хүний наймааг таслан зогсоох асуудлаар санал солилцлооУулзалтаар Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, хүний наймааг таслан зогсоох чиглэлээрх хууль, эрх зүйн зохицуулалт, урьдчилан сэргийлэх орчин нөхцөл, хохирогч хамгаалал, олон улсын гэрээ, дотоодын хууль тогтоомжийн хэрэгжилт, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс болон Комиссын гишүүний зүгээс хийж хэрэгжүүлсэн ажлын туршлага, шийдвэрлэсэн байдал, Шведийн Вант Улс дахь хүний наймааны эсрэг авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа зэрэг мэдээллийг харилцан солилцлоо. Мөн боломж бүрдсэн тохиолдолд газар дээр нь очиж туршлага судлах боломжийг судлахаар тохиролцов.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК