» » » "Хүүхэд бичиж байна: Хүүхдийн эрхийн зөрчлүүд” сэдэвт өглөөний уулзалтад урьж байна

"Хүүхэд бичиж байна: Хүүхдийн эрхийн зөрчлүүд” сэдэвт өглөөний уулзалтад урьж байна

"Хүүхэд бичиж байна: Хүүхдийн эрхийн зөрчлүүд” сэдэвт өглөөний уулзалтад урьж байна

Та бүхнийг Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм Форум уламжлал болгон хамтран зохион байгуулж буй "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалт 2018 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 08:00 – 10:00 цагт "Хүүхэд бичиж байна: Хүүхдийн эрхийн зөрчлүүд”сэдвийн хүрээнд Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд болно.

Уулзалтын зочноор Гүүд Нэйборс Олон Улсын төрийн бус байгууллагын зөвлөх Х.Баавгай оролцож, мэдээлэл хийнэ. Өглөөний уулзалт нь хүний эрхийн тулгамдсан асуудал, чухалчлагдаж буй сэдвийн хүрээнд төр, иргэний нийгмийн байгууллага, судлаач, иргэдийн үзэл бодол, байр суурийг харилцан солилцуулах, арга туршлагыг нэвтрүүлэх, улмаар хүний эрхийн мэдлэг ойлголтыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой юм.

Оролцогчид: Хүний эрхийн чиглэлээр ажилладаг, судалдаг, сонирхдог хүн бүхэнд нээлттэй бөгөөд уг хэлэлцүүлэгт таны үзэл бодол, байр суурь, хамтын ажиллагаа чухал хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

З. Бадмаараг Хүний эрхийн Үндэсний Комиссын референт

Б.Үүрийнтуяа Нээлттэй нийгэм форумын хөтөлбөрийн туслах ажилтан

z.badmaarag@mn-nhrc.org

fellow@forum.mn

Утас: 262752 (51)

Утас: 313207 (128)

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК