» » » Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Сүхбаатар аймагт ажиллаж, “Нээлттэй өдөр” зохион байгуулж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Сүхбаатар аймагт ажиллаж, “Нээлттэй өдөр” зохион байгуулж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Сүхбаатар аймагт ажиллаж, “Нээлттэй өдөр” зохион байгуулж байнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг өнгөрсөн 7 хоногт Дорнод аймагт ажилласан бол 2018 оны 06 дугаар сарын 11-14-нд Сүхбаатар аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулж байна.

Өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн болон Ажлын хэсэг, Хүний эрхийн Үндэсний Комиссын Сүхбаатар аймаг дахь референт Х.Наранцэцэг нар тус аймгийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, аймаг орон нутаг дахь хүний эрхийн асуудлаар мэдээлэл солилцлоо.

Мөн Сүхбаатар аймаг дахь төрийн, хуулийн байгууллагуудын ажилтан, албан хаагчдад зориулсан хүний эрхийн сургалтыг эхлүүлээд байна. Нээлттэй өдрийн үеэр хүний эрхийн хяналт шалгалтыг явуулж, нутгийн удирдлагаас сүүлийн 3 жилд нийтээр мөрдөх хэм хэмжээ тогтоосон захиргааны актуудад дүн шинжилгээ хийх, иргэдээс гомдол, мэдээлэл хүлээж авах, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зэрэг ажлыг зохион байгуулж байна. 

ХЭҮК-ын Ажлын хэсэг 2018 оны 6 дугаар сарын 11-ний 14:00 цагт тус аймгийн Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газрын урлагийн зааланд иргэдтэй уулзалт хийх тул нутгийн иргэдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Тус арга хэмжээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах, хүний эрхийн асуудлаар хандахыг хүсвэл Та манай Сүхбаатар аймаг дахь ажилтан Х.Наранцэцэгтэй холбоо барина уу.

Утас: 70510222
Цахим шуудан: sukhbaatar@mn-nhrc.org
Хаяг: Сүхбаатар аймаг, Баруун-Урт сумын 7-р баг, ЗДТГазар, 1 давхар, 108 тоот

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК