» » » Канад Улсын жендэрийн асуудлаарх төлөөллийг хүлээн авч уулзлаа

Канад Улсын жендэрийн асуудлаарх төлөөллийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2018 оны 06 дугаар сарын 20-нд Канад Улсын Гадаад хэрэг, худалдаа хөгжлийн яамны жендэрийн тэгш байдлын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, хатагтай Шон Хэисийг хүлээн авч уулзлаа.

Хатагтай Шон Хэис нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад хэрэгжүүлж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр 2018-2021 онд хэрэгжиж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн үйл явцтай танилцаж, мэдээлэл, санал солилцох, мөн энэ сарын 26, 27-нд Улаанбаатар хотноо болох жендэрийн асуудлаарх олон улсын хуралд оролцохоор зорьж ирсэн байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн "Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх” 3 дахь үр дүнгийн ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа тухай уулзалтын үеэр танилцуулж, цаашид аймаг бүрт 20 сургагч багш бэлтгэж эхэлсэн. Эхний 3 аймагт 60 багшийг бэлтгэсэн, тэд тухайн орон нутагтаа хүний эрх, жендэрийн хичээлийг бие даан зааж, сургалт явуулах боломж бүрдсэн тухай мэдээлж байлаа.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК