» » » “Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Ховд, Баян-Өлгий аймагт зохион байгуулна

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Ховд, Баян-Өлгий аймагт зохион байгуулна

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Ховд, Баян-Өлгий аймагт зохион байгуулнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг 2018 оны 09 дүгээр сарын 10-12-нд Ховд, 13-14-нд Баян-Өлгий аймагт тус тус ажиллаж "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулна.

Нээлттэй өдрийн хүрээнд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болон хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж орон нутаг дахь хүний эрхийн асуудлаар мэдээлэл солилцох, төрийн захиргааны 120, төрийн үйлчилгээний 120, аймаг тус бүрт нийт 240 гаруй албан хаагчдад Хүний эрхийн багц сургалтуудыг зохион байгуулж, орон нутгийн иргэдээс өргөдөл гомдол хүлээн авч, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, иргэдтэй чөлөөт уулзалт зохион байгуулж, төрийн үйлчилгээний зарим байгууллагад хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна.

Мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилгоор аймгуудын нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах бөгөөд нутгийн удирдлагын шийдвэрт дүн шинжилгээ хийх, Онцгой байдлын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулах, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн болон өмгөөллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзалт товлоод байна.

"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг дээрх аймгуудын Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК