» » » » “Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

“Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

“Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт зохион байгууллааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтын ажиллагаатай Олон Улсын байгууллагуудын төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ. Уулзалт 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр "Тогтвортой хөгжлийн зорилтууд–Хамтын ажиллагаа” сэдвийн хүрээнд болсон бөгөөд уулзалтад НҮБ-ын Суурин Зохицуулагчийн Газар, Дэлхийн Банк, НҮБ-ын Хүн амын Сан, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, АДРА олон улсын байгууллага, Гүүд Нэйборс ОУТББ, Дэлхийн Эрүүл мэндийн Байгууллага, Мерси Кор, Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага, Хүүхдийг Ивээх Сан, Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ТИКА, "Тэгш нийгэм холбоо” ТББ зэрэг байгууллагын 17 төлөөлөл оролцлоо.

“Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа
“Тогтвортой хөгжлийн зорилтууд-Хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Уулзалтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2018 онд төлөвлөн хэрэгжүүлж буй ажил, тэргүүлэх чиглэл, 2015-2020 оны ХЭҮК-ын стратеги төлөвлөгөөний үндсэн чиглэлүүдийг танилцуулж, хэрэгжилтийн үйл явц, ололт амжилт, тулгарч буй сорилт бэрхшээлүүд болон үр дүнг хамтрагч байгууллагууддаа танилцуулав. Олон Улсын Байгууллагуудын зүгээс ХЭҮК-оос зарим нэг асуудлыг тодруулж, сонирхсон асуултдаа хариулт авч, хамтарч ажиллах чиглэлээ санал болгож байлаа.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК