» » » Цагдаагийн байгууллагад “Жендэр ба Хүний эрх” зурагт хуудас болон хүний эрхийн ном, гарын авлагуудыг гардуулав

Цагдаагийн байгууллагад “Жендэр ба Хүний эрх” зурагт хуудас болон хүний эрхийн ном, гарын авлагуудыг гардуулав

Цагдаагийн байгууллагад “Жендэр ба Хүний эрх” зурагт хуудас болон хүний эрхийн ном, гарын авлагуудыг гардуулавМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ньүний эрхийн талаарх хууль тогтоомж, олон улсын гэрээг олон нийтэд сурталчлах, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг дэмжих” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг билээ.

2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг цагдаагийн байгууллагын албан хэрэгцээнд зориулан "Жендэр ба Хүний эрх” зурагт хуудас, хүний эрхийн ном, гарын авлагын багцыг Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдорж, Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа З.Дашдаваа нарт гардуулан өглөө.

Цагдаагийн байгууллагад “Жендэр ба Хүний эрх” зурагт хуудас болон хүний эрхийн ном, гарын авлагуудыг гардуулав
Цагдаагийн байгууллагад “Жендэр ба Хүний эрх” зурагт хуудас болон хүний эрхийн ном, гарын авлагуудыг гардуулав
Цагдаагийн байгууллагад “Жендэр ба Хүний эрх” зурагт хуудас болон хүний эрхийн ном, гарын авлагуудыг гардуулав
Цагдаагийн байгууллагад “Жендэр ба Хүний эрх” зурагт хуудас болон хүний эрхийн ном, гарын авлагуудыг гардуулавХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг ”Энэ жил НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ой тохиож байгаа. Бид энэ ойн хүрээнд болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр, Канадын Засгийн газрын санхүүжилтээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн "Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх” 3 дахь үр дүнгийн ажлын хүрээнд хүний эрхийн сургагч багш нарыг бэлтгэж эхлээд байна. Одоогоор зүүн болон баруун бүсэд сургалт явуулж 180 гаруй сургагч багш бэлтгэлээ. Цагдаагийн байгууллагын 50 гаруй алба хаагчийг хүний эрхийн сургагч багш бэлтгэж, сургагч багшийн сертификат олгоод байгаа. Эдгээр багш нараа дотооддоо сургалт явуулахад анхаарах цаг болсон байна. Цаашид Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос сургалт хийнэ.

"Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх” төслийн хүрээнд жендэрийн эрх тэгш байдлын үзэл баримтлал, зарчим, үндэсний хууль тогтоомжийг сурталчилсан зурагт хуудас болон "Жендэр ба Хүний эрх”, "Ажлын байрны бэлгийн дарамт” ном, гарын авлага, "Хүний эрхийн олон улсын билл” эмхэтгэл зэргийг хэвлүүлснээ Та бүхний албан хэрэгцээнд зориулан хүлээлгэн өгч байна. Жендэр ба хүний эрхийн харилцан хамаарлыг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг дэмжиж байгууллагынхаа холбогдох мэдээллийн булан, самбар зэрэгт байршуулж, хамтран ажиллахыг хүсье” хэмээн уулзалтын үеэр хэллээ.

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн хандлагыг төлөвшүүлэх, цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар хамтран ажиллах Санамж бичиг байгуулан ажиллаж байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК