» » » "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Увс аймагт зохион байгууллаа

"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Увс аймагт зохион байгууллаа

"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Увс аймагт зохион байгууллааМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан баг 2018 оны 10 дугаар сарын 01-02-нд Увс аймагт ажиллаж "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгууллаа.
"Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг Увс аймагт зохион байгууллааНээлттэй өдрийн хүрээнд аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга, ЗДТГ-ын дарга болон хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж орон нутаг дахь хүний эрхийн асуудлаар мэдээлэл солилцож, төрийн захиргааны 40, төрийн үйлчилгээний 40, хууль сахиулах байгууллагын 40, нийт 120 гаруй албан хаагчдад хүний эрхийн багц сургалтуудыг зохион байгууллаа.
Мөн орон нутгийн иргэдээс өргөдөл гомдол хүлээн авч, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгч, чөлөөт уулзалт хийв. "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээний удирдамжийн дагуу Увс аймаг дахь төрийн зарим байгууллагад хүний эрхийн хяналт шалгалт явууллаа.
Ажлын хэсэг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг үнэлэх зорилгоор тус аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцан, Онцгой байдлын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн болон өмгөөллийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзах зэрэг цогц ажлыг энэ өдрүүдэд амжуулав. "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг зохион байгуулахад Увс аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллалаа.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК