» » » Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр Хөвсгөл аймагт ажиллана

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр Хөвсгөл аймагт ажиллана

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр Хөвсгөл аймагт ажилланаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Мөрөн сумыг зорилоо. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран тус аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 2018 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд зохион байгуулах юм. Тус арга хэмжээний хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр 2018 оны 10 дугаар сарын 04-ний пүрэв гаригийн 15-17 цагт тус аймгийн Засаг даргын Тамгын газрын "Соёмбо" танхимд нутгийн иргэдтэй чөлөөт уулзалт хийх тул орон нутгийн иргэд болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын референт М.Тунгалагмөрөнтэй 70388022 дугаарын утсаар холбогдон авна уу. Манай ажилтны байнгын хаяг: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 7-р баг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын байрны 1-р давхарт, 108 тоот.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК