» » » Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байна

Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байна

Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтын 2018 оны 10 дугаар сарын арга хэмжээг "Хүний эрхийн хамгаалагч- сэтгүүлчид" сэдвээр 10 дугаар сарын 18-нд зохион байгуулсан билээ. 

Энэ удаагийн өглөөний уулзалтын зочноор ХЭҮК-ын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын гишүүн, Доргио.мн сайтын сэтгүүлч А.Баярмаа, "Монголын мэдээ" сонины эрэн сурвалжлах албаны дарга асан С.Будрагчаа нар оролцож, ажил мэргэжлээрээ ажиллахад, үнэний төлөө зориг шулуудан хэвлэн нийтлэхэд тулгарч буй бэрхшээл хүндрэлүүд, дарамт, хавчлага шахалттай хэрхэн нүүр тулж, хүний эрхийн асуудлуудыг хөндөн олон нийтэд хүргэхэд ямархуу нөхцөл байдалд ажиллаж ирсэн тухайгаа өөрсдийн өдөр тутмын үйл ажиллагаа, туршлагад үндэслэн сонирхолтой мэдээлэл хүргэсэн юм.
Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байна
Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байна
Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байна
Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байна
Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байна
Хүний эрхийн хамгаалагчдыг хамгаалах эрх зүйн орчин шаардлагатай байна
Монгол Улсад хүний эрхийн хамгаалагчдын аюулгүй байдал, хамгааллын асуудлыг бүрэн дүүрэн шийдвэрлээгүй, эрх зүйн орчин бүрдээгүй байгаа зэрэг нь тулгамдсан асуудлуудын нэг болохыг өглөөний уулзалтад оролцогчид санал нэгтэй хүлээн зөвшөөрч байлаа. Хүний эрх хамгаалагч гэдэг нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд ажил мэргэжлээсээ үл хамааран хэн ч хүний эрхийн хамгаалагч байж болно. Оюутан, сэтгүүлч, байгаль орчныг хамгаалагч, хуульч, хүний эрхийн зөрчлийн хохирогч болоод тэдний гэр бүлийнхэн, эмч, багш, үйлдвэрчний эвлэлийн гишүүд, шүгэл үлээгч, захиргааны ажилтан, цагдаа гэх мэт. ХЭҮК-оос санаачлан боловсруулсан "Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай" хуулийн төслийн хүрээнд "хүний эрх хамгаалагч” гэж дангаараа эсхүл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх, эрх чөлөөг эдлүүлэхийг хөхиүлэн дэмжиж, тайван замаар, хүчирхийллийн бус аргаар хүний эрхэм чанарыг үндэсний болон олон улсын түвшинд хүндэтгэн хамгаалж байгаа хүнийг хэлнэ гэж тусгасан бий. 
Хүний эрх хамгаалагчид нийгмийн бүхий л давхаргыг төлөөлдөг. Тэд эрх мэдэл, байр сууриа буруугаар ашиглагчдыг нэрлэж, булайг нь илчилдэг. Тэд хүний эрхийн зөрчлийг илрүүлж, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлж, буруутай этгээдэд хариуцлага тооцохыг шаарддаг. Тэд хүмүүсийг ядуурал, айдаст автуулж буй ямар ч улс төр, нийгэм эдийн засгийн бодлогыг хүлээн зөвшөөрдөггүй.

Зоригтой байж үгээ хэлснийхээ төлөө, шударга үнэнийг хамгаалсныхаа төлөө, өөрийн болон бусдын, улмаар ирээдүй хойчийн эрхийг хамгаалж зогссон хэн ч эрсдэлд орох ёсгүй. Гэвч үүнийхээ төлөө тэд наад зах нь үг хэлээр доромжлуулахаас эхлээд амь насаа алдах хүртэл элдэв, дайралт халдлагад өртөж байна. Тухайлбал, манай "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад уригдан оролцсон зочин сэтгүүлчид нийгэмд бугшиж буй шударга бус зүйлийг нийтэлж нэвтрүүлснийхээ төлөө цагдаад удаа дараа дуудагдан байцаагдаж, шүүхийн хаалга татаж, багагүй хэмжээний мөнгөн торгууль төлөх шаардлагатай тулгарч, заналхийлэл, дарамтад өртөж, тайван ажиллах боломжгүй болох хэмжээнд хүртэл хохирч байсан талаар ярьж байсан нь уулзалтад оролцогчдын сэтгэлийг хөдөлгөж байв.

Тэд ХЭҮК-ын дэргэдэх "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид" клубын гишүүд бөгөөд ажил мэргэжлээрээ цөөнгүй жил ажилласан, харьцангуй туршлагатай сэтгүүлчид юм. Өглөөний уулзалтад ирсэн хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд мэдээлэл хийсэн хоёр сэтгүүлчтэй цаашид хамтран ажиллах, ялангуяа хүний эрхийн хамгаалагчийн үүргээ гүйцэтгэхэд нь учирч буй саад тотгорыг арилгахад нь дэмжиж хамтрахад бэлэн байгаагаа илэрхийлж байлаа.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК