» » » "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг УИХ хэлэлцэж эхэллээ

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг УИХ хэлэлцэж эхэллээ

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг УИХ хэлэлцэж эхэллээМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос жил бүр эхний улиралд багтаан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-ийг өргөн барьж танилцуулдаг билээ. ХЭҮК байгуулагдсан цагаасаа эхлэн нийт 17 илтгэлийг өргөн барьж, УИХ-аар шийдвэр гаргуулахаар 143 саналыг хүргүүлсэн байдаг. 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг 2018 оны 10 дугаар сарын 30-нд Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороо болон УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар тус тус сонсч, хэлэлцлээ. 

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг УИХ хэлэлцэж эхэллээМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж "Юуны өмнө энэ илтгэл нь ХЭҮК-ын ажлын тайлан биш, байгаа нөхцөл байдлыг оношлосон илтгэл гэдгийг ойлгоорой. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл нь "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх: Байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт ба иргэдийн оролцоо”, "Нийслэлийн хот төлөвлөлттэй холбоотой хүний эрхийн зарим асуудал”, "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал”, "Хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, "Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилт” гэсэн таван үндсэн бүлэг сэдвийн хүрээнд 16 саналыг хүргүүлж байна" хэмээн хуралдааны эхэнд танилцуулав. Улсын Их Хурлаар шийдвэр гаргуулахаар дараах саналыг хүргүүлж байгааг дурдав. 

Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авахын сацуу саналаа хэлж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан "ХЭҮК-ын жил бүр УИХ-д өргөн барьдаг илтгэл их чамбай, мэдээлэл сайтай байдаг. Харин энэ илтгэлд тусгасан хүний эрхийн асуудлуудыг ажил хэрэг болгох, шийдвэр гаргах асуудалд УИХ хойрго хандаж байгаад шүүмжилнэ. Ялангуяа Хүний эрхийн дэд хороо ХЭҮК-ын жил жилийн илтгэлүүдэд хөндсөн асуудлуудыг анхааралдаа авч тогтмол хуралдаж шийдвэрлэж байх ёстой юм.  Энэ жилийн илтгэлээр дамжуулан ХЭҮК УИХ-д таван бүлэг санал оруулсны дотор хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн байгууллагын хүмүүсийн эрх ашгийг тусгасан байна. Үүнтэй холбоотойгоор хил хамгаалах байгууллагуудын ажилтнуудын амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах талаар илтгэлд тусгах, мөн 14 хоног тутам Хүний эрхийн дэд хороог хуралдуулж байх шаардлагатай" гэсэн санал хэлэв. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл"-ийг хэлэлцэх хугацааг хоёр сард багтаан хэлэлцэж хэвшүүлье, нэлээд оройтож хэлэлцдэг байдлыг зогсоох хэрэгтэй" гэсэн бол, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "ХЭҮК-ыг ажлаа хийдэггүй гэж ярьдаг хүмүүс энэ илтгэлийг уншаасай. Нэлээд чухал асуудлыг тусгасан байна" хэмээн асуулт асуув. 

"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг УИХ хэлэлцэж эхэллээ 

Ийнхүү хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж, санал хэлсний дараа Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэлийг сонссон тухай дэд хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов. Тус хуралдааны дараа УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2018 оны 03 дугаар сарын 30-нд өргөн барьсан уг илтгэлийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд хуралдааны ирц 11/18 буюу 61.1 хувьтай үргэлжлүүлсэн юм. УИХ-д өргөн бариад 7 сар болж буй хүний эрхийн илтгэлийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд төдийлэн ач холбогдол өгөхгүй, хойрго хандах байдал ажиглагдах болсон, илтгэлд тусгасан хүний эрхийн асуудлыг хэлэлцэх биш өөр сэдвийг хөндөж, улс төржүүлэх хандлага байгааг нэр бүхий гишүүд шүүмжилж, илтгэлийн хэлэлцүүлгийг 5 хоногоор завсарлуулахаар тогтов.  "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-ийг уншихыг хүсвэл энд дарна уу. [3.07 Mb]

Гэрэл зургийг УИХ-ын Хэвлэл мэдээллийн алба

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК