ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ http://mn-nhrc.org/hrd-2012/ en ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ DataLife Engine Ахмад настны эрх ба оролцоо http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=27 http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=27

Хүн амын наслалт уртасч, ахмад настны тоо нэмэгдэхийн хэрээр тэдний идэвхтэй амьдрах орчинг бүрдүүлэх, нийгмийн амьдралд оролцох боломжийг хангах шаардлага Хорооны ажилтаны ярьснаар: Ахмадууд янз бүрийн арга хэмжээнд оролцох сонирхолтой, бие биенээсээ сураг сонсоод хороон дээрээ "давхиад” хүрдэг гэнэ. "Бүжиг, өдөрлөг зохиоё. Такстай байсан ч яадаг юм” гэсэн санал ч гаргана."Манай хөршийн өвгөн юм юманд оролцоод байх юм, би юунд ч оролцохгүй байна” гээд хүүхэд мэт гомдоллоод ирдэг нь ч бий гэсэн, өн настай хүмүүсийг өтөлсөн, мартамхай болсон, хоцрогдсон гэх зэргээр ойлгож болохгүй. Тэд амьдралын туршид цуглуулсан асар их туршлага, мэдлэгтэй хүмүүс. Тэднийг зөвөөр ойлгож үнэлбэл нийгмийн хөгжилд тустай” Үүнээс үзэхэд ахмадууд маань нийгмийн харилцаанд оролцох, идэвхтэй амьдрах хүсэл зорилготой байгаа нь ажиглагдаж байна.

Гэтэл ахмад настан өөрийн чадавхидаа тохирсон ажлыг тааваараа эрхлэх боломж хомс байна. Ихэнх байгууллага, аж ахуй нэгж нь хөдөлмөрийн хатуу зохион байгуулалт, горим шаардлага тавьдаг, мөн ахмад настаныг ажилуулах сонирхолгүй байдаг. Иймээс ахмадууд эзэмшсэн мэргэжил, ур чадвар, өөрийн хуримтлуулсан дадлага, туршлагаа залуу үедээ өвлүүлэх, нийгэм хамт олонд тустай хэлбэрээр ашиглах, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжоор хязгаарлагдмал байгаа.

Ахмад настаноролцоход тэдний амьдралын орчин нөхцөл, тээвэр, харилцаа холбоо, дэд бүтцийн хөгжил зэрэг хүчин зүйлс тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Иймээс хот хөдөөгийн ахмад настан, ялангуяа, хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудын онцлог хэрэгцээнд тохирсон нийтийн үйлчилгээг сайжруулах замаар тэдний нийгмийн амьдралд оролцуулах, боломж нөхцөлөөр хангах нь чухал.

2009 оны 5 сарын 27-ны өдөр Монгол Улсын Засгийн Газрын 156-р тогтоолоор Монгол улсын хүн амын насжилтын асуудлаар үндэсний стратеги батлагджээ.

Энэхүү стратеги нь хүн амыг насжилтын үйл явцад бэлтгэх, ахмад настны аж байдлыг сайжруулах талаар 2030 он хүртэл баримтлахАхмад настны аж байдлыг сайжруулах

1. Ахмад настны боломж, чадавхидаа тохирсон ажил, аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжин тусална:

  • Ахмад настныг хөдөлмөрийн харилцаанд оролцоход тулгарч буй саад бэрхшээлийг арилгах, тэдэнд зориулсан уян хатан зохион байгуулалт, хөдөлмөрийн горим бүхий ажлын байр бий болгохыг дэмжих эдийн засаг, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах;Ахмад настны мэргэжил, дадал туршлагыг ашиглах зорилгоор ахмад ажилтнаас бүрдсэн зөвлөх баг, бүлэг байгуулан ажиллуулах санаачилгыг дэмжих;
  • Аж ахуй нэгж байгууллага дахь сул чөлөөтэй ажлын байранд ажиллах боломжтой ахмад настныг зуучлах, тэднийг мэргэжил, ур чадвараа дээшлүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх;
  • Ахмад настнуудыг сайн дурын үндсэн дээр бүлэг, хоршоо байгуулан ажиллуулахад зохион байгуулалт, санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зарим ажил үйлчилгээг гэрээгээр гүйцэтгүүлэх;
  • Ахмадуудын өөрсдийн байгуулсан болон ахмад настан олноор ажилладаг, ахимаг болон ахмад насны ажилтан дадлага, ур чадвараа залуу үед өвлүүлэх боломжийг бүрдүүлэх талаар санаачилгатай ажиллаж байгаа аж ахуйн нэгжийг төрөөс эдийн засаг, санхүүгийн механизмаар урамшуулах;
  • Бизнес эрхлэх ур чадвар эзэмшүүлэх, дэвшилтэт техник технологи ашиглах сургалтыг тэтгэврийн өмнөх насныхан болон ахмад настнуудад зориулан зохион байгуулах.

Насжилт, ахмад настны талаар олон нийтийн дунд эерэг ойлголт хандлагыг төлөвшүүлэх замаар тэднийг гэр бүл, нийгэм хамт олныхоо дунд амар тайван амьдрах ээлтэй орчинг бүрдүүлнэ:

  • Ахмад настныг ажиллаж байсан аж ахуйн нэгж байгууллагатайгаа байнгын холбоотой байж, ажил амьдралын туршлагаа дараа үеийнхэнтэйгээ хуваалцах, тэдэндээ хүндлэгдэж байх нөхцлийг бүрдүүлэх;Гэр бүл, үр хүүхэд, садан төрлийнхөн нь ахмад настнаа хүндлэх, гэр бүл, нийгэмд гүйцэтгэсэн үүргийг нь эерэгээр үнэлэх зан үйлийг төлөвшүүлэхэд чиглэсэн Ургийн баяр, алт, мөнгөн хурим, насны ой тэмдэглэх зэрэг уламжлалт зан заншил, баяр ёслолыг тэмдэглэхийг хөхиүлэн дэмжих;Гэр бүлийн харилцааны уламжлалт ёс заншил, ялангуяа, аав ээж, ахмад настнаа гэр бүлдээ асран халамжлахын давуу талыг олон нийтэд сурталчлах, энэ соёлыг төлөвшүүлэх;Ахмад настан бүлэг, холбоо, клуб байгуулах замаар бие биедээ туслах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох санал санаачлагыг дэмжих, урамшуулах тогтолцоог бүрдүүлэх;Төрийн бүх шатны байгууллагын дэргэдэх зөвлөл, хороодод ахмадуудын төлөөллийг мэргэжил, туршлагынх нь дагуу ажиллуулах, эсхүл ахмад ажилтнуудтайгаа зөвлөлдөх ажлыг зохион байгуулах замаар шийдвэр гаргах үйл явцад ахмад настны оролцоог нэмэгдүүлэх;Ахмад настны дунд урлаг, спорт, соёлын арга хэмжээг тогтмол зохион байгуулах, ялангуяа алслагдсан нутагт амьдарч буй болон хөгжлийн бэрхшээлтэй ахмадуудыг түүнд оролцох боломжийг хангах, энэ талаарх мэдээллийг өргөжүүлэх;
  • Ахмадуудад ашигтай мэдээлэл бүхий тогтмол нэвтрүүлгийн цаг, суваг зэргийг үндэсний олон нийтийн радио, телевизэд бий болгох.

 

 

 

]]>
tuvshuu Tue, 19 Feb 2013 12:30:21 +0800
2011 ОНД УЛААНБААТАР ХОТНОО ШИНЭЭР ТАВИГДСАН ЯВГАН ХҮНИЙ ЗАМЫН СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТЭНД ХИЙСЭН ҮНЭЛГЭЭНИЙ ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=26 http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=26 2011 онд  Хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүсийг дэмжих үндэсний хөтөлбөрийн Зорилт 2-ын хэрэгжилтийг хангах буюу  дэд бүтцийн стандартын хэрэгжилтийг эрчимжүүлэх зорилгоор Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ,   Нийслэлийн засаг даргын тамгын газар /НЗДТГ/-тай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулжээ. 

 

Гэрээнд зааснаар НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Авто замын газартай хамтран 2011 оны замын бүтээн байгуулалтын тендэрт оролцогч аж ахуйн нэгжүүд, Улаанбаатар хотын дүүргүүдийн тендэр хариуцагч мэргэжилтнүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зорчих нөхцлийг хүртээмжтэй болгоход чиглэсэн   "Авто замын байгууламж: Явган хүн,  хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам Техникийн шаардлага MNS 5826-2006”,  "Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан замыг төлөвлөх заавар  MNS  6056-2009” стандартын талаар мэдлэг олгох  сургалт зохион байгуулж  2011 оны замын бүтээн байгуулалтын ажилд стандартыг баримтлан ажиллахыг сануулан ажилласан байна.


"Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо” ТББ-аас зохион байгуулсан дээрх сургалтын үр дүнг тооцох,  стандартын хэрэгжилтэнд хяналт тавих зорилгоор  Улаанбаатар хотод 2011 онд шинээр тавигдсан  явган хүний замын стандартын хэрэгжилтэнд  үнэлгээ хийн  дүгнэлт гаргажээ.
Үнэлгээг хийснээр явган хүний замын стандартыг шинээр боловсруулах, замын уулзваруудад харааны бэрхшээлтэй  иргэдэд зориулсан  зориулалтын нам давтамж бүхий дуут  гэрлэн дохиоллыг бий болгох, харааны бэрхшээлтэй  иргэдэд зориулсан хөтөч замыг стандартын шаардлагад нийцүүлэх, эргэх, анхааруулах хавтанг зөв байрлуулах, замын бүх тэмдэг, тэмдэглэгээ, гудамж талбайн хаягуудыг нэгдсэн системтэйгээр, нэг жигд загвар хийцээр, иргэдэд ойлгомжтойгоор бий болгон суурилуулах, зэрэг санал зөвлөмжийг гаргасан байна.

Та энэхүү үнэлгээний тайлантай танилцахыг хүсвэл энд дарж үзнэ үү

 

 

 

 

]]>
tuvshuu Sun, 09 Dec 2012 18:26:58 +0800
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН СОНГУУЛИЙН БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЗАМААР ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ТӨСЛИЙН ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=25 http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=25 Монгол улс Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас батлан гаргасан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцид 2009 онд нэгдэн  орсон бөгөөд уг конвенцийн 29-р зүйлд  хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн улс төр нийгмийн амьдралд оролцох эрхийг баталгаажуулсан байдаг.


2012 онд АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг, Мерси Кор Монгол Олон улсын байгууллагын санаачилгаар Иргэдийн оролцоо засаглалын хөтөлбөр, Тэргэнцэртэй Иргэдийн холбоо, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Сонгуулийн Ерөнхий Хороо болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагууд хамтран "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгуулийн боловсролыг дээшлүүлэх замаар оролцоог нэмэгдүүлэх нь” богино хугацааны төслийг хэрэгжүүлжээ.
Төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй  хүмүүсийн  улс төр, нийгмийн амьдралд оролцох эрх, тэдний  сонгуулийн боловсролыг дээшлүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сонгуульд бүрэн дүүрэн оролцоход тулгарч буй бэрхшээлийг арилгах, тэдний сонгох, сонгогдох эрхээ эдлэх боломжийг  нь  нэмэгдүүлэх, 2012 оны Улсын Их Хурлын сонгуулийн санал авах байрны дэд бүтцийн хүртээмжтэй байдлыг зохион байгуулахад нөлөөлөл үзүүлэх зорилготой байв.


Төслөөс дараах санал зөвлөмжийг гаргалаа. Сонгогчийн нэрсийн жагсаалтыг гаргахдаа эрх зүйн чадамжгүй иргэдийн мэдээллийг Улсын дээд шүүхээс авч, сонгуулийн  хэсэг, тойргийн хороодод хүргэн, тэдгээр иргэдийг сонгогчийн нэрсийн жагсаалтаас хасах гэсэн хуулийн заалтыг хэрэгжүүлж асран хамгаалагчдын  давхар санал өгөх  үйлдлийг зогсоох, санал авах байрны хүртээмжтэй байдлын стандарт гарган  барилгын подваль болон хоёроос дээш давхарт байршуулахыг хориглох, зөөврийн хайрцагаар санал өгөх үйл ажиллагаанд тухайн хорооны дарга, нийгмийн ажилтанг сольж явуулан,  санал  авах явцад  хаалт, бүхээг ашиглах, мэдээлэл авахад бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сонгогчийн боловсролын зардлыг сонгуулийн төсөвт суулгах, брайль саналын хуудас хэвлэх, шоблом ашиглах, болон орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглах  замаар харааны бэрхшээлтэй иргэдийн сонгуульд оролцох эрхийг баталгаажуулах зэрэг санал зөвлөмжийг гаргасан байна.

Та энэхүү төслийн тайлантай танилцахыг хүсвэл энд дарна уу.

 

 

 

]]>
tuvshuu Tue, 04 Dec 2012 16:35:35 +0800
ОРОЛЦООНЫ ШАТ http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=24 http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=24

Эрдэмтэн Р.Хартын тодорхойлсон "ОРОЛЦООНЫ ШАТ” загвар

ЗОХИСТОЙ ОРОЛЦОО
Алхам 8:
Хүүхэд – Насанд хүрэгчидтэй хамтран шийдвэр гаргах
Алхам 7:
Хүүхэд – Манлайлах ба үйл ажиллагаа санаачлах
Алхам 6:
Насанд хүрэгчид санаачлах, хүүхэд шийдвэрт хувь нэмрээ оруулах
Алхам 5:
  Хүүхэд – Мэдээлэлтэй байх, зөвлөлдөх
Алхам 4
: Хүүхэд – Мэдээлэлтэй байх, хариуцлагаа ухамсарлах 

ЗОХИСГҮЙ ОРОЛЦОО
Алхам 3:
  Хүүхэд – Бусдын хүслээр дүр эсгэх,  токенизм* (Өсвөр үеийнхэн дуу хоолойгоо илэрхийлж байгаа ч юу хийж байгаа, юунд хэрхэн оролцож байгаа талаар бага зэрэг буюу огт мэдэхгүй байдаг)
Алхам 2:
  Хүүхэд – Чимэг болж байх* (Тухайн асуудалд холбоогүй ч өсвөр үеийнхэнийг татан оролцуулж, хүүхдүүд санаачилсан мэт байдал үзүүлдэг)
Алхам 1:
Хүүхэд – Ухуулга сурталчилгаанд автах

Аливаад оролцох хүсэл эрмэлзэл хүн бүрт угаас заяасан байдаг. Хүүхэд, өсвөр үеийнхэний утга учиртай, чанартай оролцоог хөхиүлэн дэмжих нь тэдний өсөлт, хөгжилтөд маш эерэг нөлөөтэй билээ. Ялангуяа хүүхдийг оролцуулснаар хорвоо ертөнцийг өөрчлөх боломжтойг бид бүхэн харж байна. Хүүхдүүд насанд хүрэгчдийн аливаа зүйлийг харж дассан өнцгийг улам баяжуулж, өөрийн санаа, туршлага, мэдрэмжээ тусгадаг бөгөөд насанд хүрэгчдийн үйл ажиллагаанд эерэг, дэвшилтэт байдлаар хувь нэмрээ оруулдаг онцлогтой.

]]>
tuvshuu Mon, 03 Dec 2012 17:41:20 +0800
ХҮҮХДИЙН ОРОЛЦОО http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=23 http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=23  

ХҮҮХДИЙН ОРОЛЦОО

 

Хүүхдийн оролцоо гэдэг нь тэдэнд нөлөөлж байгаа асуудлуудын талаар хүүхдүүд өөрийн үзэл бодлыг илэрхийлэх явдлыг зоригжуулах, дэмжих, боломж олгохыг ойлгоно. Оролцоо нь хүүхдүүд өөрийн харилцаа холбоо тогтоох бүхий л арга замуудаар насанд хүрэгчдэд дуу хоолойгоо сонсгоход чиглэдэг.

Ийнхүү өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөгөө баталгаажуулахын зэрэгцээ тэдэнд нөлөөлөх шийдвэр гарахад өөрийн үзэл бодлыг хэлж сурна гэсэн үг. Хүүхдийг татан оролцуулж, харилцан санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлснээр хүүхдүүд өөрийн эргэн тойрны хүрээлэн буй орчинд нөлөөлөх арга замуудыг суралцдаг онцлогтой.

Харин хүүхдийн оролцоо нь бодитой, утга учиртай байх ёстой. Энэ нь хүүхэд, өсвөр үеийнхэн өөрсдөөсөө, өөрийн үг хэл, орчин тойрон, хүсэл мөрөөдөл, зорилго, итгэл найдвар, анхаарал тавьж байгаагаас эхэлнэ. Юуны өмнө насанд хүрэгчид өөрийн бодол санаа, зан үйлээ эргэн харж, хүүхдийг түлхэн гаргах бус, татан оролцуулах байдлаар тэдний чадавхид тулгуурлах шаардлагатай.

 

 


]]>
tuvshuu Mon, 03 Dec 2012 17:41:08 +0800
Хохирогчийг хамгаалах хэлбэрүүд http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=22 http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=22


 
НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албанаас гаргасан НҮБ-ын Гэмт хэрэг болон эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирсон хүмүүсийн эрх зүйн хамгаалалтыг хангах үндсэн зарчмуудын тунхаглал, НҮБ-ын Авлигын эсрэг конвенц, Палермогийн конвенц болон холбогдох бусад олон улсын гэрээнд хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр урьдчилан сануулах, тодорхой үйлдлийг хязгаарлах, биечилсэн хамгаалалт, мэдээллийн нууцлалыг хангах, хувийн хамгаалалтын хэрэгсэл болон аюулгүй байдлыг техник хэрэгсэл, гар утсаар хангах, аюулгүй газарт түр байрлуулах, нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх зэрэг арга хэмжээнүүдийг авдаг.
Мэдээллийн нууцлалыг хангах арга хэмжээний хүрээнд зарим улс оронд эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт хохирогчийн нэрийг нууцлах, зайлшгүй шаардлагатай тохиолдолд зохиомол нэр хэрэглэх, хэргийг хянан шалгаж байгаа явц, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч хэзээ, хаанаас суллагдах талаарх мэдээллийг хохирогчид тухай бүр  нь мэдээлэх зэрэг аргуудыг өргөн хэрэглэдэг. Мөн онцгой тохиолдолд нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх гэсэн арга хэмжээнүүдийг авдаг байна.
Олон улсын байгууллагуудын санал зөвлөмж, болон улс орнуудын туршлагаас харахад эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад гэрч, хохирогчийн мэдүүлгийг соронзон болон дүрст бичлэг, цахим сүлжээ ашиглан сонсох, мөн цахим сүлжээгээр асуулт хариулт авах зэрэг хамгаалалтын аргыг хэрэглэдэг.
Мөн гэмт хэргийн хохирогч дахин хохирогч болоход нөлөөлдөг гол зүйл нь хэвлэл мэдээллийн сөрөг үр дагавар байдаг гэж судлаачид тэмдгэлсэн байдаг бөгөөд улс орнуудын чиг хандлагаас харахад хохирогчийн овог нэр, оршин суугаа хаяг зэрэг хувийн байдалтай нь холбоотой мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхгүй байх, түүний нүүр царай, дуу хоолойг бусдад танигдхуйц байдлаар түгээхгүй байхыг хэвлэл мэдээллийн байгууллагуудад үүрэг болгосон байдаг.
Мөн гэмт хэргийн хохирогчийг дахин хохирогч болгохоос сэргийлэх, олон нийтэд чиглэсэн сургалт явуулах зорилгоор  ерөнхий тусламж үйлчилгээний төв, хохирогчийн сэтгэл санааны болон биеийн хямралын төв, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсхүүл насанд хүрээгүй хохирогчдод туслалцаа үзүүлэх тусгай хөтөлбөрүүд байдаг.
Ийм тусламж үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр нилээд хүндрэлтэй байдаг тул их улс оронд төрийн болон төрийн бус байгууллагуудын хөрөнгө хосолсон санхүүгийн төсөвтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Тухайлбал АНУ-д 1984 онд "Гэмт хэргийн хохирогчийг хамгаалах” хуулийн дагуу Холбооны гэмт хэргийн хохирогчийн сан байгуулсан. Энэ сан нь Холбооны засгийн газар болон хувь хүмүүсийн хандив, санхүүжилтээр үйл ажиллагаагаа явуулдаг.

 

 

 

]]>
tuvshuu Mon, 03 Dec 2012 17:31:18 +0800
ХОХИРОГЧИЙГ ХАМГААЛАХ НЬ http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=21 http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=21 ХОХИРОГЧ ХАМГААЛЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ БАЙДАЛ



Монгол Улсад


Монгол Улсад хохирогч хамгаалалтад байх эрх нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13-т "иргэн халдашгүй, чөлөөтэй байх” хэмээн баталгаажсан хэдий ч гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч болон хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг хуульчилсан эрх зүйн зохицуулалтгүй байна.


Цагдаагийн ерөнхий газраас гаргасан судалгаанаас үзэхэд Монгол Улсад 2011 онд гэмт хэргийн улмаас хохирсон 18592 хохирогч байна.

 



Өнөөдөр Монгол улсад зөвхөн гэр бүлийн хүчирхийллийн болон хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдыг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх үүргийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн төв зэрэг төрийн бус байгууллагууд гүйцэтгэж байна.
Бодит байдал, амьдрал дээр гэмт хэргийг шалгаж нотлох ажиллагаа үндсэндээ "байцаалтын арга”-д тулгуурлаж явуулдаг. Иймээс сэжигтэн, яллагдагчийн гэм бурууг нотолж буй гол эх сурвалж нь гэрч, хохирогчийн мэдүүлэг байдаг. Өөрөөр хэлбэр өнөөдөр эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ ач холбогдол бүхий баримт, сэлт, мэдээлэл нь хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах хуулийн заалт байхгүйгээс хохирогч нь гэмт хэрэгтэн, түүний хамсаатнаас айж эмээх, тэдний айлган сүрдүүлэлт, санхүүгийн болон бусад нөлөөнд автах, эцэст нь гэмт хэрэг гарсан тухай мэдээлэл өгөхөөс татгалзах, мэдүүлгээс буцах, худал мэдүүлэг өгснийхөө төлөө гэмт хэрэгтэн болон хувирдаг байна.
Хохирогчид үзүүлэх дарамтын ил болон далд гэсэн 2 хэлбэр байдаг. Ил дарамт нь болохлээр айлган сүрдүүлэх, санхүүгийн бөлөн бусад нөлөөн авах зэрэг багттаг бол далд дарамтанд сэтгэл санааны дарамт шахалт ордог.
Гэтэл Монгол Улсад хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдэнд туслалцаа үзүүлэх эрх зүйн зохицуулалт одоог хүртэл бүрэлдээгүй байна. Иймд энэхүү хамгаалалтыг зохицуулсан хууль тогтоомж гаргах нэн шаардлагатай байна.

 

Олон улсын түвшинд


АНУ, БНХАУ, БНСУ, ОХУ, Тайван Улс зэрэг хэд хэдэн улсуудад хохирогчийг хамгаалах асуудлыг хуулиар тусгайлан зохицуулсан байдаг. Хууль тогтоомжид тусгагдсан хохирогчийг хамгаалах хуулийн үйлчлэлд хамаарах субъект, хамгаалалтын арга хэмжээний төрөл, нууцлал, хохирогчийг хамгаалахад зарцуулагдах хөрөнгийн хэмжээ, эх үүсвэр зэрэг нь янз бүр байдаг бөгөөд зарим улсад хохирогчид туслах үндэсний хөтөлбөр болон тусгайлсан журмууд хэрэгждэг.

 

 Тухайлбал, АНУ-д хохирогчийг хамгаалахтай холбоотой 1982 онд "Гэрч  болон хохирогчийг хамгаалах хууль”, 1984 онд "Гэмт хэргийн хохирогчийн тухай” холбооны акт батлан гаргасан байна.

 

 

 

 ОХУ-д хохирогчийг хамгаалах талаар бие даасан хууль батлахын зэрэгцээ холбогдох бусад хуулиар уг асуудлыг зохицуулсан байдаг. Тухайлбал "Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд гэрч, хохирогч болон бусад оролцогчдын төрийн хамгаалалтын тухай” 3 бүлэг, 29 зүйл бүхий бие даасан хуулиар зохицуулагдахаас гадна "Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах арга хэмжээг батлах тухай”, "Төрийн хамгаалалтанд оруулах тухай шийдвэрийн дагуу хохирогч, гэрч, бусад этгээдэд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох журам”, "Эрүүгийн шүүн таслах ажиллагаанд гэрч, хохирогч болон бусад оролцогчдод төрийн хамгаалалтыг хэрэгжүүлэх тухай мэдээллийг хамгаалах журам” зэрэг журам, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг байна.

 

 


 

]]>
tuvshuu Mon, 03 Dec 2012 17:30:36 +0800
Хохирогч ямар эрх эдэлдэг вэ? http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=20 http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=20 МОНГОЛ УЛСЫН ХУУЛИАР ХОХИРОГЧ ЯМАР ЭРХ ЭДЭЛДЭГ ВЭ?

Монгол улсын эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 3-т хохирогч болон түүний төлөөлөгч дараах эрхийн эдэлнэ гэж зааж өгсөн байдаг. Үүнд:

  • өмгөөлөгч авах;
  • баримт сэлт гаргаж өгөх;
  • нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах
  • шүүх хуралд оролцох
  • шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих
  • хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүхийн үйл ажиллагаа шийдвэрт гомдол гаргах
  • эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулах, хэлмэрч авах
  • хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцах;
  • гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэх;
  • цагаатгах буюу шийтгэх тогтоолын хувийг авах, түүнд   давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах; 
  • бусад этгээдээс шүүхийн шийдвэрт гаргасан гомдол, эсэргүүцэлтэй танилцаж  тайлбар гаргах;
  • хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, орчуулагч, хэлмэрч, шинжээч, шүүгч, иргэдийн төлөөлөгч,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлт гаргах. 

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан, эсхүл эрх зүйн чадамжгүй болсон бол энэ зүйлд заасан эрхийг түүний гэр бүлийн гишүүн болон төрөл, садангийн хүн эдэлнэ хэмээн зааж өгсөн байдаг.

Өмгөөлүүлэх эрх

 



Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлд хүн бүр "өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” эрхийг нь баталгаажуулсан байдаг. Энэхүү эрхийг хангах зорилгоор эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд хохирогчийн "өмгөөлөгч авах эрх”-ийг  тус тус заажээ. Хохирогч нь өмгөөлөгч авах, болон хуульд тусгайлан заасан нөхцөлд хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй авах эрхтэй. "Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” хэмээн өмгөөллийн тухай хуульд заасан байдаг.

 

Нотлох


Хэрэв хохирогч буюу түүний төлөөлөгч нь эрүүгийн хэргийн талаар мэдээлэл, баримт сэлт байгаа бол тэд шүүх, прокурор, мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгчид хүргүүлэх эрхтэй. Энэ тохиолдолд мөрдөн байцаалт явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь хохирогч болон түүний төлөөлөгчийн гаргаж өгсөн эд мөрийн баримт, буюу бичиг баримтыг олж авсан нөхцөл байдлын талаар мэдүүлэг авах үүрэгтэй. Мөн нотлох баримтыг ирүүлсэн нөхцөл байдал, тэдгээрийн онцлог шинжүүдийг тодорхойлсон протокол үйлддэг. Хохирогч, түүний төлөөлөгчид нь нотлох баримт гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлэх явцдаа нотлох баримтыг илрүүлэх зорилгоор явуулж байгаа мөрдөн байцаах ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдол гаргах эрхтэй.
Хохирогчоос баримт сэлт гаргаж өгөх нь сайн дурын ажиллагаа юм. Мөн хохирогч нь гэмт хэргийг нотлох зорилгоор мэдүүлэг өгөх эрхтэй. Хохирогч нь энэ эрхээ мэдүүлэг өгөх, эсвэл өөрөө бичиж өгөх замаар хэрэгжүүлнэ. Энэ тохиолдолд мэдүүлэг өгөх санаачилга нь хохирогчийн талаас гарсан байна. Харин хохирогч сайн дураараа мэдүүлэг өгөөгүй тохиолдолд энэ үйлдэл нь эрх бус, харин үүрэг болон хувирч байгаа юм.

 

Мэдээ, мэдээллээр авах


Хохирогч, түүний төлөөлөгч нь өөрийн үндсэн болон байцаан шийтгэх ажиллагааны эрх, үүргийн тухай мэдээллийг байцаан шийтгэх ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас авах, эдгээр эрхээ хэрэгжүүлэх боломжийг шаардах эрхтэй. Энэхүү эрхийн хүрээнд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцын тухай мэдээлэлтэй байж, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах, шүүгдэгч, гэрч, шинжээчид асуулт тавих эрх зэрэг эдэлнэ.

 

Шүүхээр хамгаалуулах эрх


Шүүхээр хамгаалуулах эрх нь хүний үндсэн эрх, эрх чөлөөний дунд хамгийн гол байр суурийг эзэлдэг. Шүүхээр хамгаалуулах эрхийг баталгаажуулж байгаа чухал нөхцөл бол шүүх хуралдаанд оролцох эрх юм. Хохирогч нь яллагдагчийн зүгээс тодорхой гэм хор, алдагдал амссан, эрүүгийн хэргийг мөрдөн шалгах явцад ихэнх хохирогч нь байцаан шийтгэх тодорхой ажиллагаанд оролцуулахаар шүүх, мөрдөн байцаагчид олон дахин дуудагдсантай холбоотой янз бүрийн хязгаарлалт, тааламжгүй байдалтай тулгардаг зэргээс хамаарч хохирогчийг хамгаалах хэрэгцээ шаардлага бий болно.
Хохирогч нь шүүхээр хамгаалуулах эрхийн хүрээнд өөрийн эрхийг хамгаалахын тулд шүүхэд хандах, энэ талаар мэдээлэл авах, шүүхийн бүрэлдэхүүн хууль ёсны байх, шүүх ажиллагаанд биеэр оролцох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо арилгуулах, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхүүд тус тус багтана.

 

Эх хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах эрх

 


            Монгол Улсын үндсэн хуульд "Монгол хэл бол албан ёсны хэл мөн. Энэ нь хүн амын өөр хэл бүхий үндэстний цөөнх эх хэлээрээ суралцах, харилцах, соёл урлаг, шинжлэх ухааны үйл ажиллагаа явуулах эрхийг үл хөндөнө” гэж заасан байдаг. Мөн эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд "Байцаан шийтгэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулах” болон "байцаан шийтгэх ажиллагаанд оролцогч этгээд нь монгол хэл мэддэггүй бол өөрийн эх буюу мэддэг хэл, бичгээр, хараагүй, хэлгүй, дүлий этгээд дохио, зангаа, тусгай тэмдэгт ашиглан орчуулагч, хэлмэрчийн тусламжтайгаар мэдүүлэг өгөх, гомдол гаргах, шүүх хуралдаанд үг хэлэх, хэргийн холбогдох бүх материалтай бүрэн танилцах эрхээр хангагдах” зарчмыг мөн тусгаж өгсөн байдаг.
Монгол хэл мэдэхгүй хохирогч нь орчуулагч, харин яриа, сонсох эрхтний хөгжлийн бэрхшээлтэй хохирогч нь хэлмэрчээр дамжуулан байцаан шийтгэх ажиллагаанд оролцох эрхээр бүрэн хангагдсан байдаг.
Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хохирогчийг орчуулагч, хангах үүрэг хүлээсэн байдаг.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа дууссаны дараа хэргийн бүх материалтай танилцах эрх

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байгаа этгээд нь бүх ажиллагааг хийж дууссан, хэргийг шийдвэрлэх хангалттай нотлох баримт цугларсан гэж үзвэл энэ тухай хохирогч, түүний төлөөлөгчид мэдэгдэж, тэмдэглэл үйлддэг. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт дууссаныг мэдэгдсэний дараа хохирогч, түүний өмгөөлөгчид хэргийн бүх материалыг, харин иргэний нэхэмжлэгч түүний төөлөгчид зөвхөн иргэний нэхэмжлэлд холбоотой материалыг танилцуулна. Хохирогчийн өмгөөлөгч хүсвэл түүнд хэрэгт авагдсан эд мөрийн баримт, соронзон болон дүрс бичлэгийг танилцуулж болно. Хэргийн материалтай танилцах үед хохирогчоос гаргасан хүсэлтийг хэрэг бүртгэгч хүлээн авч хангах, эсвэл хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол үйлддэг. Хохирогч нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тогтоосон хугацаанд хэргийн материалтай танилцах ба хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хэргийн материалтай танилцах боломжийг бүрдүүлнэ. Хохирогчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол прокурорт гомдол гаргаж болно.

 

 

Зөрчигдсөн эрхээ нөхөн сэргээлгэх

Шударга ёсыг тогтоох нь хохирогчийн эрхийг нөхөн сэргээхтэй шууд холбоотой. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14-т "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх...” хэмээн заасан.

НҮБ-аас гаргасан "Гэмт хэргийн болон эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирсон хохирогчийн эрх зүйн хамгаалалтыг хангах үндсэн зарчмуудын тунхаглал”-д заасны дагуу хохирогчид учирсан бие махбодийн, сэтгэл санааны, эд материалын, сэтгэл хөдлөлийн, нийгмийн ноцтой хохирлыг эрүүгийн шүүх тогтолцоонд зайлшгүй харгалзахаар заажээ.
Манай улсад эрүүгийн хэргийг шүүхээр хянан хэлэлцэж, шийдвэр гаргах үедээ хохирлын зарим хэсгийг "нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй"-г шүүхийн шийтгэх тогтоолд дурдаад өнгөрдөг явдал юм.
Гадаад улс орнуудад хууль сахиулах байгууллагын албан хаагчид хамтран ажиллаж буй хүмүүсийн хяналтыг нэвтрүүлэх замаар цагдаа, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны бусад ажилтнуудын хохирогчтой ажиллах мэдрэмжийг нэмэгдүүлдэг. Үүний зэрэгцээ хохирогчтой харилцах журам, бие махбодийн болон сэтгэл санааны хохирлын хэмжээг тодорхойлох асуудлыг хуулиар эсвэл тусгайлсан журмаар зохицуулсан байна.  

           

 

 


 

 
]]>
tuvshuu Mon, 03 Dec 2012 17:29:26 +0800
Аянд хэн, ямар хэлбэрээр нэгдэж болох боломжтой вэ? http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=19 http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=19
Хүний эрхийн аянд нэгдэх боломж хүн бүрт нээлттэй. Өнгөрсөн жилээс 16 хоногийн аян  www.16daysmongolia.com цахим хуудастай болсон. Энэ цахим хуудсаар зочлон хүний эрхийн аянд нэгдэж, нэмэлт мэдээлэл авах боломжтой юм.

 

Өөрөөсөө эхэлцгээе.

Эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл нь голдуу нийгмийн үзэл хандлага, тэдний зан үйлээс шалтгаалж байдаг. Энэхүү ойлголт, хандлагыг өөрчлөхөд хамгийн чухал нь хүн бүр өөрөөсөө эхэлж, эрхийнхээ тухай мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай. Өнөөдөр олон эмэгтэйчүүд хүчирхийллийн тойрогт амьдарсаар байна.

 

Мэдээллийг түгээцгээе.

Өнгөрсөн хугацаанд нийгэмд хүний эрхийг хангах, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох хөдөлгөөн  идэвхтэй өрнөсөн. Энэ туршлага,  олж авсан мэдлэгээ  бусадтай хуваалцаарай. Та дараах байдлаар мэдээллийг түгээж болно

  • Найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ мэдээлэл хуваалцаж, ярилцах;
  • Олон нийтийн ойлголт нэмэгдүүлэх семинар зохион байгуулж, идэвхтэй оролцох;
  • Бусдыг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, асуудалд өртсөн тохиолдолд хэрхэн хууль дүрмийн дагуу хамгаалалт авах талаар мэдээлэл авах боломжоор хангах;
  • Нийгэмд тогтсон хандлагыг өөрчлөхөд бусдыг  уриалах; 
  • Аливаа асуудалд жендэрийн мэдрэмжтэй хандах, дүгнэлт хийх;
Үйл ажиллагаа зохион байгуулцгаая.

 Аяны хүрээнд та өөрийн хамт олон, найз нөхөд, байгууллагын хүрээнд олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой. Үүнд:

  • Зохион байгуулж буй үйл ажиллагаандаа хэвлэл мэдээллийнхэнийг урьж оролцуулах; 
  • Хүний эрхийн тодорхой асуудлыг хөндөн олон нийтээс гарын үсэг цуглуулах, тэдний дуу хоолойг сонсох арга хэмжээ;
  • Эрчүүд хүчирхийллийг зогсоож чадна "Цагаан туузтаны өдөр” аянд нэгдэх
  • Хүчирхийллийн улмаас тусламж дэмжлэг хэрэгтэй хэн нэгнийг хэрэгцээтэй байгууллагад нь холбон зуучлах;
  • Хүчирхийллийн тохиолдлыг хуулийн байгууллагад мэдээлэх
Онлайн  сүлжээ, болон бүлгүүдэд нэгдэцгээе.

Идэвхтэй байдал нь хэнийг ч,  хаана ч энэ асуудлаар мэдээлэл, мэдлэгээ солилцох боломж олгодог. Үүний тулд онлайн сүлжээ www.mn-nhrc.org, /www.safefuture.mn/ www.16daysmongolia.com эсвэл и-мэйл листэнд  нэгдэж тухайн асуудлаар байгууллага хувь хүмүүстэй хамтарч болно.

  • Тухайн асуудлаар ямар бүлэг, байгууллага  илүү идэвхтэй байгаа  талаар судалгаа хийж, тэдний мэдээллийн хуудсанд бүртгүүлэх;  
  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх  аяныг зохион байгуулж буй бүлэгт нэгдэх;   
  • Зохион байгуулж буй үйл ажиллагаануудад идэвхтэй оролцох 

Эрчүүдийг татан оролцуулъя

Дэлхий нийтийг эмэгтэйчүүдийн хүний эрхийг хүндлэх, тэднийг хүчирхийллээс ангид амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд  эрчүүдийн зан үйлд нөлөөлөхийг чухалд авч үздэг. Аль болох олон эрчүүд, хөвгүүдийг аяны үйл ажиллагаанд хамруулсанаар  эрчүүд эмэгтэйчүүдийг дарамтлах, хянах, захирах нь хүчирхийлэл, хүний эрхийн зөрчил  юм гэдэг ойлголт өгөхөд дэмжлэг болно.

  • Хүчирийллийг даван туулсан, хохирогч эмэгтэйчүүдийн талаар мэдээлэл өгөх, түүнийгээ хэвлэл мэдээлэлд хэвлүүлэх 
  • Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөг талаар эрчүүд, хөвгүүдэд таниулах
  •  Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн суурь шалтгаан, хүчирхийлэлд нөлөөлөх хүчин зүйлсийн талаар ярилцах үүнд нийгэм, соёлын хэм хэмжээнүүдийг багтааж  өгөх
Засгийн газарт лобби хийцгээе
 

Эмэгтэйчүүдийн хүний эрхийг хангахад засгийн газар, хууль боловсруулагч нар хариуцлагатай байх нь  чухал. Олон улсын хэмжээний шаардлага нь үр дүнтэй байх үүний хажуугаар дотоодын лобби нь их чухал ба төрийн хариуцлагатай байдалд чухал нөлөөтэй  юм.

  • засгийн газар, төрд олон улсын хүний эрхийн хуулийн хүрээнд хүн бүр эрхээ эдлэх ёстой гэдгийг анхааруулах;
  • засгийн газар хүний эрхийн гэрээ, конвенциудад нэгдэн орсон, хүлээн зөвшөөрсөн талаар мэдээлэл олж авах, үгүй бол нэгдэн ороход нөлөөлж ажиллах;
Хүний эрхийн байгуулагуудад сайн дураараа дэмжлэг үзүүлье

Эмэгтэйчүүдийн хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, тэдэнтэй нэгдэх нь хамгийн чухал ач холбогдолтой.  Энэ дэмжлэг нь заавал санхүүгийн бус, та өөрийн мэдлэг, ур чадвар, цаг зав, хөдөлмөрөөрөө хандивлах  зэрэг ямар ч хэлбэрээр байж болох юм.

 
Хэвлэл мэдээллийг өргөнөөр оролцуулъя

ТВ, радио, хэвлэл мэдээллийн байгуулагуудаар дамжуулан та бүхэн мэдээллээ түгээх нь хамгийн үр дүнтэй хэрэгсэл юм. Хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө санаачлан энэ аянд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах нь аяны үр дүнд илүү ач холбогдол өгнө.

]]>
tuvshuu Mon, 03 Dec 2012 16:45:36 +0800
ХҮҮХДИЙН ЭРХ, ТЭДНИЙ ОРОЛЦОО http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=18 http://mn-nhrc.org/hrd-2012/index.php?newsid=18 ХҮҮХДИЙН ЭРХ, ТЭДНИЙ ОРОЛЦОО

 Хүний эрх нь хувь хүн бүрийн тухай ихэвчлэн яригддаг боловч нийгэмд нийтлэг ашиг сонирхол, нийтлэг бэрхшээлтэй хэсэг бүлэг хүмүүсийн тухай яригдаж болдог. Ялангуяа хувь хүнийхээ хувьд хүний бүхий л эрх, эрх чөлөөг эдлэх боловч тэдэнд эдгээр эрх, эрх чөлөөгөө хэрэгжүүлэхэд нь шаардагдах тэгш боломж, тэгш байдлыг бий болгох үүргийг төр хүлээж байдаг.

Хүүхдийн эрх нь хүний эрхийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг учраас хүүхдийн эрх дэлхийн хаана ч, хэзээ ч адил, түгээмэл байж, бүх хүүхэд эрхээ ямар нэг ялгаварлалгүйгээр эдлэх, хамгаалуулах, зөрчигдсэн эрхээ сэргээлгэх эрхтэй. Хүүхдийг эрхийг дараах байдлаар ангилж тодорхойлдог. Үүнд:

 

Хүүхдүүдийн оролцох эрхийг хүн төрөлхтний түүхэнд хамгийн олон улс хүлээн зөвшөөрч баталсан, хүүхдийг хамгаалах, түүний сайн сайхан амьдралыг хангахад чиглэсэн олон улсын эрх зүйн хэм хэмжээний цогц гэж нэрлэдэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн тухай конвенцийн хэд хэдэн зүйлд тусгайлан заасан байдаг. Хэдийгээр хүүхдийн талаар өөр олон төрлийн баримт бичиг байдаг ч энэхүү Конвенц нь дараахь онцлогтой. Үүнд:

  • Хүүхдийн иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын эрхүүдийг тал бүрээс нь баталгаажуулсан
  • Ерөнхийдөө бүх улс орны ямар ч нөхцөлд байгаа хүүхдүүдэд үйлчилдэг түгээмэл шинжтэй
  • Хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаа явуулахад хомс нөөцтэй төрийн зүгээс ч гэсэн хүүхдүүдэд анхаарахыг уриалдаг тул ямар нэгэн болзол тавих боломжгүй
  • Бүх эрхүүд нь харилцан уялдан холбоотой, хүнээс салшгүй мөн чанартай цогц юм гэдгийг онцлон заажээ.

 

 

Хүүхдийн эрхийн тухай конвенцоор хүүхэд өөрийгөө илэрхийлэх эрх (12, 13 дугаар зүйл),  үзэл бодолтой байх, шашин шүтэх, эс шүтэх (14 дүгээр зүйл),  эвлэлдэн нэгдэх эрх чөлөө (15 дугаар зүйл) эдлэхийг зааж өгсөн. Мөн хүүхэд бүр мэдээлэлтэй байх эрхтэйг (17 дугаар зүйл) тусгайлан зааснаар хүүхэд өөрийн сайн сайхан, эрүүл мэндийг хөхиүлэн дэмжихийн тулд мэдээлэл авахын зэрэгцээ шийдвэр гаргах түвшинд мэдээлэлтэйгээр оролцоход гол суурь болдог.

Тус конвенцийн 12 дугаар зүйл хүүхдийн дуу хоолойгоо сонсгох эрхийг зохицуулдаг ба хүүхдүүд өөрт хамааралтай бүхий л асуудлаар өөрийн үзэл бодлыг илэрхийлэх, шийдвэр гаргахад оролцох эрхтэй гэсэн үг. Ялангуяа хүүхдийн нас, өсөлтөөс хамааран тэдний үзэл бодлыг ямагт харгалзах ёстой. Мөн шийдвэр гаргах үйл явцыг хүүхэд улам үр нөлөөтэй болгох, өөрийн амьдралыг хэрхэн харж байгаагаа хуваалцах, иргэн болон өөрчлөлтийг бий болгох этгээдийн хувиар оролцох боломжтойг хүлээн зөвшөөрдөг.

Хүүхдүүдийн оролцох эрх нь хүүхэдтэй холбоотой аливаа асуудал бүрт тэднийг хамруулж үзэх ёстойг онцолсон. Дээр дурдсан эрхүүд нь хүүхэд өөрийн эрхийг биелүүлэх үйл явцад оролцох шаардлагатай гэсэн үг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн эрхийн хоороны 2009 оны 6 сард баталсан 12 дугаар Ерөнхий зөвлөмж хэмээх баримт бичигт хүүхдийн амьдралтай холбоотой бүхий л асуудлыг хөндсөн бодлого, хөтөлбөр боловсруулах, арга хэмжээ авах хүүхдүүд болон насанд хүрэгчид хоорондоо нягт хамтрахаас гадна байнга тасралтгүй үргэлжлэх ёстой гэж онцолсон.

Хүүхдийн суурь эрхийн нэг болсон оролцох эрх бол зүгээр нэг стратеги, арга зүй биш, харин тодорхой бодит үйл хэрэг болгосон, амьд харилцаа тогтоосон арга хэмжээ байхыг шаарддаг. Оролцоо бол Хүүхдийн эрхийн тухай конвенцийн удирдлага болгох нэг зарчим төдийгүй олон бэрхшээл, саадтай тулгардаг онцлогтой.

 


]]>
tuvshuu Mon, 03 Dec 2012 16:28:55 +0800