Да | Мя | Лха | Пү | Ба | Бя | Ня |
---|---|---|---|---|---|---|
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | Өнөөдөр Ням, Бич сарын 8 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 |
ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ЦАХИМ СУРГАЛТЫН ТАЛБАРТ ТАВТАЙ МОРИЛНО УУ.
Бид та бүхэнд дараах сургалтуудыг үнэгүй санал болгож байна. Үүнд:
Нээлттэй (багшгүй) цахим сургалтууд:
- Хүний эрхийн үндсэн ойлголт ШИНЭ! (Бэлтгэж байна)
Хугацаат (багштай) цахим сургалтууд:
- Хүний эрхийн мониторинг (Шинээр элсэлт аваагүй байна)
- Хүний эрхийн боловсрол (Шинээр элсэлт аваагүй байна)
- Хүний эрхэд суурилсан хандлага ШИНЭ! (Бэлтгэж байна)
- Хүний эрх ба бизнес ШИНЭ! (Бэлтгэж байна)
Одоо байгаа курсүүд
Хүүхдийн эрхийн тухай хуулийг төрийн албан хаагчдад таниулах цахим хичээл
Хүний эрхийн боловсрол: ХЭҮБ-уудад
- Багш: Бадмаараг Загдаа
- Багш: Цэцгээ Хишигээ
- Багш: Адъяахишиг Цээхээгийн
- Багш: Өнөржаргал Загдаагийн
- Багш: Золзаяа Гантогтохын
- Багш: Уянга Гансүх
- Багш: Ичинхорлоо Онон
ХЭҮК өөрийн Ажлын албаны ажилтнуудыг чадавхжуулах, ажлын байрандаа суралцах, хүний эрхийн мэдлэг, хандлагыг бэхжүүлэх, хүний эрхийн боловсролын үйл ажиллагаа зохион байгуулах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү цахим сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү цахим сургалт нь ХЭҮК-ын орон нутгийн ажилтнуудын гомдол хүлээн авах, шалгах, холбогдох ажиллагааг явуулах, гомдлыг шийдвэрлүүлэхээр санал боловсруулах зэрэг чадавхийг бэхжүүлэхэд чиглэнэ.
Ажлын алба чадавхжуулах цахим сургалт
- Багш: Туул Эрдэнэбаатарын
- Багш: Агар-Эрдэнэ Ганхуягийн
- Багш: Өнөржаргал Загдаагийн
- Багш: Золзаяа Гантогтохын
- Багш: Хүний эрхийн Үндэсний Комисс
- Багш: Адъяахишиг Цээхээгийн
Комисс өөрийн Ажлын албаны ажилтнуудыг чадавхжуулах, ажлын байрандаа суралцах, хүний эрхийн хяналт үнэлгээ (мониторинг), судалгаа, боловсрол, хяналт шалгалт хийх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор уг цахим сургалтыг 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 7 дугаар сарын 3-ны өдөр хүртэл зохион байгуулж байна. Лавлах зүйл гарвал Асуулт хэсгийг үзэх буюу elearning@mn-nhrc.org цахим шуудангаар лавлана уу.
Хүний эрхийн Үндэсний Комиссын сургалтын арга хэмжээг өргөжүүлэх, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор "Хүний эрхийн боловсрол" туршилтын сургалтын зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Энэ сургалтаар суралцагчдад хүний эрхийн боловсролын үйл ажиллагааг төлөвлөх, боловсруулах, үнэлэх мэдлэгийг олгоно. Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг b.bolorsaikhan@mn-nhrc.org цахим шуудангаар тодруулна уу.
Энэхүү цахим сургалтаар оролцогчид хэрхэн хүний эрхийн мониторинг хийх тухай ерөнхий чиглэлтэй болно. Оролцогчдод хүний эрхийн мониторингийн онолын ойлголт, арга зүйг танилцуулахдаа олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагын боловсруулсан материалыг ашиглана.
Оролцогчид хүний эрхийн мониторингийн болон тусгай байгууллага, тодорхой нөхцөл байдалд мониторинг хийх зарчим, аргуудын талаарх онолын болон бодит мэдлэгтэй болно. Ялангуяа хүний эрхийн зөрчлийг тодорхойлох, мэдээлэл цуглуулах, ярилцлага хийх, хүний зарим эрх, эрх чөлөөг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мониторинг хийх, шүүхийн үйл ажиллагаанд ажиглалт хийх талаар авч үзнэ. Мөн тайлан бэлтгэх, нөлөөлөл хийх, орон нутгийн удирдах албан тушаалтан болон олон улсын мониторингийн механизмд хандах, цаагид авах арга хэмжээгээ тодорхойлон хэрэгжүүлэх тухай өөрсдийн туршлагыг хуваалцана.
Алгасах мэдээ