ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙН ХҮРЭЭНД
ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР-2017 ОН

11 дүгээр сарын 16-ны өдөр

“Тогтвортой хөгжлийн зорилтууд, хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг хамтран ажилладаг олон улсын байгууллагуудын хэмжээнд зохион байгуулах - 10.00-12.00 цаг

11 дүгээр сарын 28-30-ний өдөр
“Equal rights trust” олон улсын байгууллагатай хамтран иргэний нийгмийн байгууллагуудыг чадавхжуулах 3 өдрийн сургалт зохион байгуулах - 10.00-17.00 цаг
11 дүгээр сарын 29, 30, 12 дугаар сарын 01-ний өдөр
ШШГЕГ-ын харьяа алба, байгууллагуудын сургалт хариуцсан ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэх 3 өдрийн сургалт - 09.00-17.00 цаг
12 дугаар сарын 01-ны өдөр
ХЭДКГ-ын Мэдэгдэл болон Комиссын даргын мэндчилгээг гаргах, орчуулах, холбогдох байгууллагууд руу болон орон нутгийн ажилтнуудад цахимаар явуулах, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр гаргах, өдөр тутмын сонин, цахим хуудас, телевизид хүргүүлэх, нэвтрүүлэх ХСИС-ийн төгсөх дамжааны оюутнуудын дунд АХА тэмцээн зохион байгуулах - 15.00-17.00 цагт
12 дугаар сарын 4-ний өдөр
Орон тооны бус зөвлөлийн хурал (хуучин гишүүд оролцоно) - 11.00-13.00 цагт Орон тооны бус зөвлөлийн шинээр томилогдсон гишүүдийн анхдугаар хурал - 13.30-15.00 цагт Хүний эрхийн үндэсний байгууллага, иргэний нийгмийн түншлэл 14 дэх ээлжит уулзалтыг зохион байгуулах - 15.00-17.30 цаг
12 дугаар сарын 5-8-ны өдөр
Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төв Драгон, Мишээл, Дүнжингарав, Оргил салбаруудад НЗДТГ, МХХ, МӨХ-той хамтран иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээ зохион байгуулах - 10.00-15.00 цаг
12 дугаар сарын 6-ны өдөр
“Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл болон хувийн хэвшил дэх хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг зарим УИХ-ын гишүүн, холбогдох Сайд болон бусад албан тушаалтнуудтай хийх - 10.00-11.30 цаг “Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар” судалгааны талаар аж ахуйн нэгж байгууллагуудын дунд хэлэлцүүлэг хийх - 12.00-15.30 цаг
12 дугаар сарын 7-ны өдөр
Монголын эмнести интернэшнл, МХХ, МУИС-ын ХЗС-тай хамтран “Хүний эрхийн боловсрол-2017” онол практикийн бага хурал зохион байгуулах - 09.00-18.00 цаг
12 дугаар сарын 8-ны өдөр
Хүний эрхийн олон улсын өдрийг угтаж хэвлэлийн бага хурал зохион байгуулах (Комиссын байранд) - 11.00 цагт “Байгаль орчны засаглал ба уул уурхай дахь хүний эрх” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг дүгнэх, олон нийтэд мэдээлэх - 12.00 цагт
12 дугаар сарын 11-ны өдөр
Зарим байгууллагуудтай хамтран ажиллах “санамж бичиг байгуулах” арга хэмжээ - 10.00-12.00 цагт
12 дугаар сарын 12-ний өдөр
ЦЕГ-ын харьяа нэгж, байгууллагуудын хүний эрхийн сургагч багш нарт зориулан ХЭҮК-той танилцуулах, хамтран ажилладаг ЦЕГ, АТГ, Прокурор, МХХ-ны зэрэг байгууллагуудаас зочин багш нар урьж оролцуулан мэдээлэл хийлгэх 1 өдрийн арга хэмжээг зохион байгуулах - 09.00-17.00 цаг
12 дугаар сарын 20-ны өдөр
Охид эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрх, хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн асуудлаар зөвлөлдөх уулзалт зохион байгуулах - 09.00-17.00 цаг
ОРОН НУТАГТ ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ӨДРӨӨР ХИЙХ АРГА ХЭМЖЭЭ
12 дугаар сарын 08-ны өдөр орон нутаг дахь ажилтнууд аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Өмгөөлөгчдийн зөвлөлтэй хамтран иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах - 09.00-17.00 цаг