Пүрэвийн ОЮУНЧИМЭГ

Пүрэвийн ОЮУНЧИМЭГ
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Пүрэвийн ОЮУНЧИМЭГ
Төрсөн огноо, газар: 1964 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол:

  • 1972-1982 онд Нийслэлийн 10-н жилийн VI дунд сургууль
  • 1982-1984 онд Шүүх Яамны харьяа Хууль Цаазын Дунд Сургууль
  • 1987-1993 онд ЗХУ-ын Эрхүү хотын Улсын Их Сургууль болон МУИС-ийн хуулийн ангид тус тус суралцаж төгссөн.
  • Эрх зүйч мэргэжилтэй.
Эрдмийн зэрэг цол:

Хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэгтэй. Дэд профессор.

Ажилласан байдал:

  • 1992-2001 оны XII сарыг хүртэл Баянзүрх, Баянгол дүүрэг болон Нийслэлийн Прокурорын газарт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор
  • 2002-2007 оныг хүртэл Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын Албанд ахлах референт, Ажлын Албаны дарга
  • 2007 онд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнээр томилогдон, 2013 онд улиран сонгогдож одоог хүртэл ажиллаж байна.
Гавъяа, шагнал:
  • Прокурорын тэргүүний ажилтан
  • Төрийн албаны тэргүүний ажилтан
  • Хууль зүйн албаны тэргүүний ажилтан
  • Алтан гадас одонгоор тус тус шагнуулсан.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК