Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын
тухай хуульд заасны дагуу Комисс нь Ажлын албатай. 2001 оны 2 дугаар сарын
2–ны өдөр гишүүд тангараг өргөснөөр Монгол Улсын Хүний эрхийн Комиссын бүрэн
эрх хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2001 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Комиссын ажлын
алба байгуулагдсан. Ажлын албаны дүрмийг Комиссын дарга баталж, орон тоо, цалингийн
санг Улсын Их Хурлаас баталсан төсөвт багтаан тогтоодог. Комиссын Ажлын албаны
ажилтнууд төрийн захиргааны албан хаагч байдаг. (Төрийн жинхэнэ албан хаагчийн
ёс зүйн дүрэмтэй танилцахыг хүсвэл энд [227.33 Kb] дарна уу) Ажлын алба нь Комиссын тасралтгүй
хэвийн жигд үйл ажиллагааг хангах, дарга, гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь
үйлчлэх, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх үндсэн чиг үүрэгтэй. Ажлын алба
анх 12 албан хаагчийн орон тоотой байгуулагдаж байсан бол өдгөө гурван
хэлтэстэй, нийт 46 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Чойжоогийн АЛТАНГЭРЭЛ – Ажлын албаны дарга
Утас: 51-260284
ГОМДОЛ,
ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭЛТЭС
Монгол
Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөг
нь аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хувь хүн зөрчсөн гэж үзвэл
Монгол Улсын иргэн,
гадаадын иргэн, харьяалалгүй хүн дангаар буюу хамтарч Комисст гомдол
гаргах эрхтэй.
Гомдлыг монгол хэлээр бичгээр, цахимаар, утсаар болон биечлэн гаргана. Монгол хэл мэдэхгүй хүн эх
хэлээрээ гомдол гаргаж болох бөгөөд гомдлоо монгол хэлээр орчуулж, зохих журмын
дагуу баталгаажуулсан байна.
Комисс хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхийн зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор гомдол,
мэдээллийн дагуу өөрийн
санаачлагаар эсхүл аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны хүсэлтээр төрийн
болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудад төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийнэ. Комиссын гишүүн хүний эрх, эрх чөлөөг зөрчиж
болзошгүй нөхцөл байдал илэрсэн бол хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх
зорилгоор зөвлөмж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн гэж үзвэл тухайн зөрчлийг
арилгуулахаар шаардлага, хүний эрхийн зөрчил гаргасан албан тушаалтанд
хариуцлага тооцуулах саналыг холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд
хүргүүлнэ. Мөн эрх нь зөрчигдсөн иргэнийг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах,
гомдол гаргагч болон гомдолд холбогдогчыг эвлэрүүлэх арга хэмжээг авна. Тус хэлтэс Комиссын гишүүд гомдол шийдвэрлэх, хяналт шалгалт хийхтэй
холбоотой хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил, арга зүй, техникийн туслалцаа үзүүлэх
чиг үүрэгтэй ажилладаг.
1.Тогоохүүгийн ИХТАМИР - Хэлтсийн дарга
Утас: 51-262786
Цахим шуудан: t.ikhtamir@mn-nhrc.org
2. Лхагвасүрэнгийн ДҮГЭРСҮРЭН - Ахлах референт
Утас: 70000222
Цахим шуудан: l.dugersuren@mn-nhrc.org
3. Баянсуурийн НАНДИНЦЭЦЭГ - Гомдол, хяналт шалгалт хариуцсан референт
Утас: 51-262971
Цахим шуудан: b.nandintsetseg@mn-nhrc.org
4. Галбадрахын УУГАНБААТАР - Гомдол, хяналт шалгалт хариуцсан референт
Утас: 51-262971
Цахим шуудан: g.uuganbaatar@mn-nhrc.org
5. Санжаагийн САЙХАНЖАРГАЛ - Гомдол хариуцсан референт
Утас: 51-262971
Цахим шуудан: s.saikhanjargal@mn-nhrc.org
ХҮНИЙ ЭРХИЙН БОЛОВСРОЛ, СУДАЛГААНЫ ХЭЛТЭС
Монгол
Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13.2.5-д "Комисс нь
бүрэн эрхийнхээ хэмжээнд хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг
дэмжинэ" хэмээн заасан байдаг.
Комиссын
Ажлын албаны Хүний эрхийн боловсрол, судалгааны хэлтэс нь хүний
эрхийн боловсрол олгох, хүний эрхийн ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийг
хүндэтгэх, хангах, хамгаалах соёлыг төлөвшүүлэх, хүний эрхийн мониторинг,
бодлогын судалгаа, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг явуулдаг.
Монгол
Улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13.2.1-д "Комисс нь
бүрэн эрхийнхээ хэмжээнд хүний эрхийн асуудлаар судалгаа явуулж, шаардлагатай
мэдээллээр хангана" гэж заасны дагуу хүний эрхийн мониторинг, судалгааг
хийж байна.
Мөн
албан боловсролын тогтолцоонд олгож буй хүний эрхийн боловсролын агуулга, арга
зүй, чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулах, албан бус
боловсролын хүрээнд явуулж буй хүний эрхийн боловсрол, сурталчилгааны ажлыг
дэмжих, хамтран ажиллах, Комиссын стратеги төлөвлөгөөнд тусгагдсан тодорхой
зорилтот бүлгийн хүмүүст чиглэсэн хүний эрхийн сургалт явуулах, хүний эрхийн
сурталчилгааны ажлыг олон төрөл, хэлбэрээр явуулах, сэтгүүлчид, хэвлэл
мэдээллийн байгууллагын ажилтнууд хүний эрхийн асуудлыг сурталчлахад
урамшуулах, дэмжих, хамтран ажиллах, Комиссын бодлого, үйл ажиллагааг олон
нийтэд сурталчлах зэрэг ажлыг явуулж байна.
1. Ганхуягийн АГАР-ЭРДЭНЭ – Хэлтсийн дарга
Утас: 51-262902
Цахим шуудан: g.agarerdene@mn-nhrc.org
3. Загдаагийн ӨНӨРЖАРГАЛ – Ахлах
референт
Утас: 51-262751
Цахим шуудан: z.unurjargal@mn-nhrc.org
4. Чулуунбаатарын АРИУНАА – Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт
Утас: 51-262752
5. Загдаагийн БАДМААРАГ – Хэвлэл
мэдээлэл, сурталчилгаа хариуцсан референт
Утас: 51-262752
Цахим шуудан: z.badmaarag@mn-nhrc.org
6. Хишгээгийн ЦЭЦГЭЭ - Хүний эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт
7. Гантогтохын ЗОЛЗАЯА – Хүний
эрхийн боловсрол, сургалт хариуцсан референт
Утас: 51-262752
Цахим шуудан: g.zolzaya@mn-nhrc.org
8. Бат-Эрдэнийн НОМИН – Түр орлон гүйцэтгэгч
Утас: 51-262752
ЗАХИРГАА,
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС
Комиссын
дарга болон гишүүдийг олон талт хамтын ажиллагааны бодлогоор дэмжиж
Комиссын өдөр тутмын үйл ажиллагааг олон улсын, бүс нутгийн, үндэсний
түвшинд сурталчлан таниулах үйл ажиллагааг ханган ажилладаг.
Мөн
Комиссын үйл ажиллагааг олон улсын, бүс нутгийн болон үндэсний хэмжээний хүний
эрхийн байгууллагууд, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн
болон төрийн бус байгууллагуудтай холбох, хамтран ажиллах, хамтын ажиллагааг
өргөжүүлэх, стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд олон
талт хамтын ажиллагаагаар хангах, дэмжих, Комиссын хэрэгцээ шаардлагыг олон
улсын байгууллага болон бусад донор, түншүүдэд таниулах, хамтран төсөл
хэрэгжүүлэх, гадаад, дотоод арга хэмжээ, ёслолын үйл ажиллагааны
протоколыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, удирдан явуулах чиглэлээр үйл
ажиллагаагаа явуулж байна.
Комиссын
дотоод ажлыг уялдуулах, хэвийн хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, Комиссын дарга,
гишүүдийг хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд мэргэшил арга зүйн
туслалцаа үзүүлэх, Ажлын албаны дотоод зохион байгуулалтын үйлчилгээг үзүүлдэг.
ХЭҮК-ын
архив, албан хэрэг хөтлөлтийг хууль тогтоомж, холбогдох заавар, журмын
дагуу хөтлөх, хадгалах ашиглуулах, Комиссын дарга, гишүүд ажлын аппаратын
ажилтнуудад хуулиар олгогдсон чиг үүргээ хэрэгжүүлэхэд техникийн туслалцаа
дэмжлэгийг үзүүлдэг.
Комиссын
санхүүгийн үйл ажиллагааны талаар бодлого боловсруулах, оновчтой шийдвэр
гаргах, тухайн оны төсвийн санхүүжилтийг зориулалтын дагуу үр
ашигтай, хэмнэлттэй зарцуулах, Комиссын удирдлагыг шаардлагатай мэдээллээр
тухай бүр хангах болон Комиссын даргыг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай
мэдээ мэдээллээр шуурхай хангаж, хөдөлмөр зохион байгуулалт, техникийн
туслалцаа үзүүлэх зэрэг чиг үүрэгтэй.
1. Өлзийсумъяагийн УНДРАХ - Хэлтсийн дарга
Утас: 51-262915
2. Хүрэлбаатарын МӨНХЗУЛ - Ахлах
референт
Утас: 51-262589
Цахим шуудан: kh.munkhzul@mn-nhrc.org
3. Төмөртогоогийн АРИУНАА - Олон талт хамтын ажиллагаа хариуцсан референт
4. Эрдэнэбаатарын ТУУЛ - Олон
талт хамтын ажиллагаа хариуцсан референт
Утас: 51-262915
6. Даваагийн НАНСАЛМАА - Дотоод ажил
хариуцсан референт
Утас: 51-262931
Цахим шуудан: d.nansalmaa@mn-nhrc.org
7. Батмөнхийн МӨНХ-УНДРАА - Архив,
албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтан
Утас: 51-262931
Цахим шуудан: munkh-undraa@mn-nhrc.org
8. Сүрхийбаатарын НАРМАНДАХ – Ахлах
нягтлан бодогч, мэдээллийн технологи хариуцсан ажилтан
Утас: 51-262589
Цахим шуудан: s.narmandakh@mn-nhrc.org
9. Гансүхийн УЯНГА – Нярав
Утас: 70000444
Цахим шуудан: g.uyanga@mn-nhrc.org
10. Дамдинсүрэнгийн ХАЛИУНАА - Даргын туслах
Утас: 51-266506
11. Норовын ОДОНТУЯА - Түр орлон гүйцэтгэгч
Утас: 51-262915
ОРОН НУТАГ ДАХЬ АЖИЛТНУУД
1. АРХАНГАЙ АЙМАГ
Сүхбатын Мөнгөнзаяа - Референт
Утас: 70332122
Лхагвын Уранчимэг - Ахлах
шинжээч
Утас: 70427322
3. БАЯНХОНГОР АЙМАГ
Баярмагнайгийн СОДОНЦЭЦЭГ - Референт
Утас: 70442422
4. БУЛГАН АЙМАГ
Дагийгийн МӨНХСАЙХАН - Референт
Утас: 70342122
5. ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ
Бадамын АРИУНЖАРГАЛ - Референт
Утас: 70484322
6. ГОВЬСҮМБЭР АЙМАГ
Батаагийн НАРАНБААТАР - Референт
Утас: 70543422
7. ДАРХАН-УУЛ АЙМАГ
Э.Болортуяа- Ахлах
шинжээч
Утас: 70370722
8. ДОРНОГОВЬ АЙМАГ
Чулуунбатын НАНДИН-ЭРДЭНЭ - Ахлах шинжээч
Утас: 70523422
9. ДОРНОД АЙМАГ
Дамдинсүрэнгийн ДУГАРСҮРЭН - Референт
Утас: 70582122
10. ДУНДГОВЬ АЙМАГ
Төмөрбаатарын БАЯРЦЭЦЭГ
– Референт
Утас: 70592622
11. ЗАВХАН АЙМАГ
Чимэддоржийн НАРАНХҮҮ
– Референт
Утас: 70462522
12. ОРХОН
АЙМАГ
Ёндонжамцын ЭРДЭНЭБОЛД – Референт
Утас: 70350522
13. ӨВӨРХАНГАЙ
АЙМАГ
Б.ОТГОНЖАРГАЛ – Ахлах шинжээч
Утас: 70322122
14. ӨМНӨГОВЬ
АЙМАГ
Ганбаатарын НАРАНГОО – Референт
Утас: 70530122
15. СҮХБААТАР
АЙМАГ
Хүрэлбаатарын НАРАНЦЭЦЭГ
– Референт
Утас: 70510222
16. СЭЛЭНГЭ
АЙМАГ
Дашнямын ГАНТУЛГА
– Ахлах шинжээч
Утас: 70362345
17. ТӨВ АЙМАГ
Уртнасангийн ЧОЙЖИЛСҮРЭН
– Ахлах шинжээч
Утас: 70272822
18. УВС АЙМАГ
Ядамцоогийн ХОНГОРЗУЛ
– Референт
Утас: 70453222
19. ХОВД
АЙМАГ
Ганхуягийн СОЛОНГО
– Ахлах шинжээч
20. ХӨВСГӨЛ
АЙМАГ
Мөнхдэлгэрийн ТУНГАЛАГМӨРӨН
– Референт
Утас: 70388022
21. ХЭНТИЙ
АЙМАГ
Дагвын ЭРДЭНЭБАЯСГАЛАН
– Ахлах шинжээч
Утас: 70562322
Цахим шуудан: khentii@mn-nhrc.org