ТАНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ
Та бүхэнд манай улсын хэмжээнд ахмад настай хүмүүст зориулсан төрөлжсөн асрамжийн газар, сувилал, хөнгөлттэй үйлчилгээний газруудыг танилцуулъя.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний харьяа улсын асрамжийн газар 1, орон нутгийн 8 асрамжийн газар нийт 327 асруулагчтайгаар асрамжийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулж байна. Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайдын 2006 оны 76 дугаар тушаалаар асрамжийн газруудын бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулсан. Үүнд:
- Баян-Өлгий аймгийн асрамжийн газрыг Ахмад настны сувилал
- Увс аймгийн асрамжийн газрыг Баруун 3 аймгийн дундын ахмад настны асрамж, үйлчилгээний төв
- Ховд аймгийн асрамжийн газрыг Баруун бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх төв
- Дорноговь аймгийн асрамжийн газрыг Говийн бүсийн ахмад настны асрамж үйлчилгээний төв
- Дорнод аймгийн асрамжийн газрыг Зүүн бүсийн ахмад настны асрамжийн төв
- Хөвсгөл аймгийн Бүрэнхааны асрамжийн газрыг Мөрөн суманд нүүлгэн шилжүүлж, ахмад настны асрамж үйлчилгээний төв
- Баянхонгор аймгийн асрамжийн газрыг ахмад настны асрамж үйлчилгээний төв
- Батсүмбэр асрамжийн газрыг ахмад настны асрамж үйлчилгээний төв болгон зохион байгуулалтанд оруулан үйл ажиллагаагаа явуулж байна.
Эдгээр асрамжийн газрууд нь 1975-1999 онд байгуулагдсан бөгөөд нийт ажилчдын 50 гаруй хувь нь сувилагч, асрагч нар ажилладаг. Асруулагчдын дийлэнх хувь нь өвчтэй. Эмчилгээ сувилгаандаа уламжлалт аргаар физик эмчилгээ, усан массаж, гар хөлийн массаж, утлага, давсан зам, хайрган зам, хөлийн булчин чангаруулах тренежёр ашиглахаас гадна төрөл бүрийн хэсэгчилсэн болон бүх биеийн бариа засал, соронзон болон гүйлгээ бумба эмчилгээ, витаминжуулалт гэх мэт эмийн бус эмчилгээг түлхүү үзүүлж, хэвтрийн асруулагчдыг нөхөн сэргээх эмчилгээнд хамруулан, сэтгэл санааны тайван байдал, сэтгэл ханамжтай орчинг бүрдүүлэн ажилладаг.
Үйлчлүүлэгч болон ажилчдад өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүд ахуйн заавар зөвлөмжийг өгч эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг тогтмол явуулж байна.
Асруулагчдыг чадваржуулах ажлыг шат дараалсан аргаар оёдлын, гар урлалын, хүнсний ногоо тариалах, шүлэг зохиох, хөгжөөнт тоглоом, урлаг уран сайхны тэмцээн уралдаан зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг явуулж байна.
Үүний зэрэгцээ ‘’Төгөл’’ амралтын газар /Толгойтын зүүн салаанд байрладаг / ахмад настанд 50% -ийн хөнгөлөлттэй үйлчилнэ.- Холбоо барих утасны дугаар: 99778841
Aрхангай аймгийн Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний хэлтсийн дэргэдэх "ШИВЭРТ" ахмадын амралт сувилал нь Эрдэнэбулган сум буюу аймгийн төвөөс 35 км-ийн зайд байрладаг. Байгалийн халуун рашааныг түшиглэн байгуулагдсан. Нэг ээлжиндээ 40-50 хүн хүлээн авах хүчин чадалтай.
Ахмад настанууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, малчид, ажилчид, хөдөлмөрчдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх, эрт өтлөлтөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн сургалт сурталчилгаа явуулж эмийн бус ардын уламжлалт эмчилгээ үйлчилгээг үзүүлнэ. Утас : 99068643 01332-21009
Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны асрамж, үйлчилгээний төв- Утас:99829510
Өндөр настны “Баянгол сэлбэ амралт” Сүхбаатарын талбайгаас 25км зайд байрлах ба Ахмадуудад 50% -ийн хөнгөлөлттэй үйлчилнэ. Утас: 99663013
Төмөр замын соёлын ордонд “Нийтийн бүжиг’’ Даваа гаригаас бусад өдөр 17.00 цагаас эхэлнэ. Холбоо барих утасны дугаар: 244584
Сэргээн засах клиник сувилал /Оргил рашааны хажууд/ -Холбоо барих утасны дугаар: 342414
‘’Сайхан газар ‘’ ахмадын сүүн сувилал – Холбоо барих утасны дугаар: 98997697, 91000190
‘’Зун булаг’’ ахмадын сувилалын газар - Холбоо барих утасны дугаар: 0162 22448
‘’Ачлал нөхөн сэргээх сувилал ‘’ - Холбоо барих утасны дугаар: 88067588
‘’Оргил сувилал ‘’– 342092
‘’Улаанбаатар сувилал’’ - 342539
Мөн Улаанбаатар хотод ахмад настнуудад зориулсан дараах төрийн бус байгууллагууд ажиллаж байна. Үүнд:
Ардчилсан намын ахмадын холбоо- 310757
Барилгын салбарын ахмадын хороо – 318509
Монголын ахмадын холбооны гүйцэтгэх хороо – 311759
Монголын Ахмадын хороо – 323265, 323305
Монголын Ахмадын чөлөөт холбоо - 70111181
Нийслэлийн ахмадын хороо- 322170
Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн шинийг санаачлагч бүтээлч
Ахмадуудын Нийгэмлэг -329101
Ахмадын Санаачлага сан - 99194051
УБ хотын ахмадын хороо - 322959
ХУД-ийн ахмадын холбоо - 341949
СХД-ийн ахмадын холбоо - 70173255