Хүнийн эрхийн өдөр

САНААЧЛАГА ӨРНҮҮЛЭХ НЬ


 

САНААЧЛАГА ӨРНҮҮЛЭХ НЬ

 

Олон улсын хүний эрхийн өдрийг жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэдэг. Хүний эрхийн түгээмэл тунхаглал 1948 онд гарч, Ерөнхий Ассемблей түүнийг 1950 онд 423 (V) тогтоолоор баталгаажуулсанаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улсууд, дэмжсэн байгууллага, хувь хүн  хүний эрхийн төлөө нэгдэж, дуу хоолойгоо бусдад сонсгох боломжтой болсон гэж хэлж болно.


Энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхдээ хүний эрхийн тухай мэдлэг ойлголтыг дэлгэрүүлэх ямар ч зүйлийг сэдэж санаачилж болох бөгөөд хүний эрхийн мэдлэгээ  тэлэх, бусдад түгээх, мэдээллээ бусадтай хуваалцах нь нэн чухал юм.


Иймээс энэ оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн өдрийг тэмдэглэхдээ та бидний бэлтгэсэн дараахь мэдээллийг хүүхэд, хүүхэдтэй ажилладаг хүмүүс, гэр бүлийнхээ гишүүд, найз нөхдөдөө өгч, өөрийн болон өрөөл бусдын хүний эрхийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх боломжтой.