ТӨЛӨӨЛӨН НЭХЭМЖЛЭЛ

Төлөөлөн нэхэмжлэл гаргахдаа:

Төлөөлөн нэхэмжлэл гаргахдаа Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээний холбогдох зүйл заалтыг үндэслэл болгодог. Үүнд:

  • Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.14 дэх хэсэг Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх;
  • Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44 дүгээр бүлэгт заасан Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас иргэнд учирсан хохирлыг арилгах;
  • Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг Ажиллагсад  хөдөлмөрийн гэрээ  буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа  ажил  олгогч хүлээх;
  • Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэг Хуульд өөрөөр заагаагүй бол  төрийн албан хаагч  албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа  хуулийн этгээд  буюу төр хариуцан арилгах;
  • Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэг Бусдын нэр төр, алдар хүнд,  ажил  хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээх;
  • Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнүүд;

Комисс байгуулагдсан цагаас нийт 19 төлөөлөн нэхэмжлэл гаргасан.


Санал асуулга
Хүний эрх аль салбарт илүү зөрчигдөж байна вэ?
Боловсрол
Хууль эрх зүй
Уул уурхай
Эрүүл мэнд
Бусад