Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь АНУ төвтэй "FourD Group” болон "Хүний эрхийн төлөө залуучууд” байгууллагуудтай Монгол Улсын хүүхэд, залуучуудад хүний эрхийн боловсрол олгох чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Санамж бичгийн хүрээнд 2014-2015 оны хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 21 сургуульд "Хүний эрхийн төлөө залуучууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болоод байна.