1. НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг буюу UPR гэж юу вэ?
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR - Universal Periodic Review) нь НҮБ-ын гишүүн 193 орны хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх цоо шинэ механизм юм. Энэхүү механизм нь гэрээгээр хязгаарлахгүй аливаа улсын хүний эрхийн бүхий л асуудлыг нэг дор авч хэлэлцэх боломж олгосноос гадна НҮБ-ын гишүүн бүх улсыг хамрах болсноороо илүү ач холбогдолтой юм.
UPR нь бүх улс оронд ялгаваргүй, тэгш хандах, хэлэлцүүлэгт орж байгаа улстай хамтран ажиллах зарчимд үндэслэдэг ба улс орнууд дахь хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах, хүний эрхийг хангахад тулгарч буй бэрхшээлүүдийг даван туулахад төр засагт туслах, техникийн туслалцааны асуудлыг авч үздэг онцлогтой.
UPR-ийн зорилго юу вэ?
UPR-ийн зорилго нь дэлхийн бүх хүний тусын тулд улс орнуудын хүний эрхийн нөхцөл байдлыг газар дээр нь сайжруулахад оршино. Энэ зорилгодоо хүрэхийн тулд улс орнууд дахь хүний эрхийн төлөв байдлыг үнэлэх, хүний эрх зөрчигдөх тохиолдол бүрт анхаарлаа хандуулах боломжийг эрэлхийлэх бөгөөд улс орнуудад техникийн туслалцаа үзүүлэх, хүний эрхийн салбар дахь шилдэг туршлагуудаас хуваалцах, бие биенээсээ суралцах боломжийг олгох, хүний эрхийн асуудлыг сайнаар шийдвэрлэх чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.
Хүний эрхийн ямар үүрэг хариуцлагыг авч үзэх вэ?
UPR нь гишүүн улсууд нь хүний эрхийн үүргээ хэрхэн биелүүлж байгааг дараах баримт бичигт тулгуурлаж үнэлдэг:
1. НҮБ-ын Дүрэм;
2. Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал;
3. Тухайн улсын нэгдэж орсон хүний эрхийн баримт бичгүүд (тухайн улсын соёрхон баталсан хүний эрхийн гэрээ, конвенц);
4. Тухайн улсын мэдэгдсэн сайн дурын болон үүрэг амлалт (хэрэгжүүлсэн үндэсний хүний эрхийн бодлого болон хөтөлбөр гэх мэт);
5. Дагаж мөрдөх бүхий аливаа олон улсын хүмүүнлэгийн хууль тогтоомж.
Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг
Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийг НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 47 гишүүнээс бүрдсэн Ажлын Хэсгийн хуралдаанаар Женев хотноо 2010 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хэлэлцэж, 2011 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Зөвлөмж [305.12 Kb]-ийг баталсан байна.
Монгол Улсын хувьд хэлэлцүүлгийн үеэр гишүүн улсуудын гаргасан нийт 129 зөвлөмжөөс 126 зөвлөмжийг нь Монгол Улсын Засгийн газар хүлээж авч, биелүүлэх үүрэг амлалтаа өгсөн билээ. Зөвлөмж [193.16 Kb]-ийг эндээс татаж уншина уу.
НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2011-2014 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөг Засгийн Газрын 159 тогтоолоор баталсан бөгөөд тогтоолд холбогдох яамд, газруудын хийж гүйцэтгэх ажил, хэрэгжүүлэх хугацааг тусгасан. Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар илтгэлээ 2015 оны 2 дугаар сард хүргүүлж, тус оны 5 дугаар сард хэлэлцүүлэн хамгаалсан. Нийт 64 улсаас 164 зөвлөмж өгснөөс Монгол Улс 150 зөвлөмжийг хүлээн авсан. Зөвлөмжийг эндээс татаж уншина уу. [332.15 Kb]
Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэзээ дахин авч хэлэлцэх вэ?
Хүний эрхийн төлөв байдлын ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн 2 дах шат нь 2012 оноос эхэлж байгаа бөгөөд Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг Хүний эрхийн Зөвлөлийн 22 дахь удаагийн хуралдаанаар буюу 2015 оны 5 дугаар сард авч хэлэлцэнэ.
2. ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР НҮБ-ЫН ХОРООДООС МОНГОЛ УЛСАД ӨГСӨН ЗӨВЛӨМЖҮҮД
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт
Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц
2. Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол улсад өгсөн зөвлөмж, 2009 он [173.38 Kb]
Арьс үндсээр ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц
Эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай конвенц
Хүүхдийн эрхийн тухай конвенц
5. Монгол Улсын 5-р тайлан илтгэлийг (CRC/C/MNG/5) 2017 оны 5-р сарын 26-ний өдөр хуралдсан 2210 болон 2211 дугаар уулзалтаар (баримт бичгийн бүртгэлийн дугаар- CRC/C/SR.2210 болон 2211) хэлэлцэж 2017 оны 6-р сарын 2-ны өдөр хуралдсан 2221 дүгээр хуралдаанаараа энэхүү ажиглалт зөвлөмжийг хэлэлцэж батлав. [276.08 Kb]
6. Хүүхдийн эрхийн тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын III, IV илтгэлийг хэлэлцээд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос өгсөн зөвлөмж, 2010 он [310.58 Kb]
Эдийн засаг нийгэм соёлын эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2011 он
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн хэрэгжилтийн талаарх зөвлөмж, 2011 он
3. ТУСГАЙ ИЛТГЭГЧИЙН ТАЙЛАН