“Хувцас үйлдвэрлэл, бизнес ба хүний эрх” сэдэвт семинарт оролцлоо

“Хувцас үйлдвэрлэл, бизнес ба хүний эрх” сэдэвт семинарт оролцлоо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Б.Сэмжидмаа Тайланд Улсын Бангкок хотноо болсон Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын Ази, Номхон далайн бүсийн чуулган, Германы Хүний эрхийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан "Хувцас үйлдвэрлэл, бизнес ба хүний эрх” сэдэвт семинарт 2017 оны 1 дүгээр сарын 30-31-ний өдрүүдэд оролцлоо.

Тайлан уулзалт зохион байгууллаа

Тайлан уулзалт зохион байгууллаа Хүний эрхийн Үндэсний Комисс 2005 оноос эхлэн хууль, хүчний байгууллагуудын ажилтан албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хангах, хамгаалах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, хүний эрхийн болон хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор санамж бичиг байгуулан ажиллаж байгаа билээ.

Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганд оролцлоо

Ази, Номхон далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганд оролцлоо Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудын чуулганы дарга Ж.Бямбадорж Тайланд Улсын Бангкок хотод Ази, Номхон Далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы ээлжит 21 дүгээр хуралдааныг 10 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд даргалан хуралдууллаа.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Н.Цагаанхүү нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр нар АНУ-аас НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлд суугаа төлөөлөгч, Элчин сайд ноён Кэйт М.Харпер, АНУ-ын элчин сайдын яамны Улс төрийн хэлтсийн дарга хатагтай Коллийн Крэнвэлгэ нарыг 2016 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч уулзлаа.

ХЭҮБ-уудын Дэлхийн Холбооны Товчооний хуралд Ази Номхон Далайн бүс нутгийн тайланг танилцууллаа

ХЭҮБ-уудын Дэлхийн Холбооны Товчооний хуралд Ази Номхон Далайн бүс нутгийн тайланг танилцууллаа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Хүний эрхийн Үндэсний байгууллагын Дэлхийн Холбооны товчооны гишүүн, Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Чуулганы дарга Ж.Бямбадорж ХБНГУ-ын нийслэл Берлин хотод болж буй Товчооны гишүүдийн ээлжит хуралд 2016 оны 10 дугаар сарын 12-14-ний өдөр оролцож байна.

ХХЕГ-тай хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулав

ХХЕГ-тай хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулав 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 9 цагаас Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Хил хамгаалах Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Цэргийн албан хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, цэргийн байгууллага дахь дүрмийн бус харьцаа, түүнээс үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгууллаа.

Дотоод хамтын ажиллагаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих хуулинд заасан мандатаа хэрэгжүүлэхэд үндэсний хэмжээнд төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудтай идэвхитэй харилцаж, хамтран ажиллах нь чухал юм.

Монгол Улсын хууль тогтоомж болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ конвенциудад заасан хүний эрхийг хүндэтгэн сахих нь голлох үүрэг хүлээгчид болох төрийн байгууллагууд, мөн хувийн үүрэг хүлээгчид болох хувийн хэвшлийн байгууллага аж ахуйн нэгжүүд, мөн нийгэмд үйлчлэх үүргийг өөртөө хүлээсэн төрийн бус байгууллагууд, иргэний нийгэм, тэдгээрт ажилладаг албан хаагчдын өдөр тутмын үйл ажиллагаандаа анхаарч гүйцэтгэж байвал зохих хариуцлага болж байдаг. Тухайн байгууллагын хүний эрхийн талаарх хандлага, албан хаагчдын мэдлэг ойлголтыг сайжруулахаас тэдгээр үүрэг хүлээгчид үүрэг хариуцлага биелүүлэх, хүний эрх газар бүр хэрэгжихийн урьдач нөхцөл болно.

Хууль тогтоомж, гэрээ конвенцид заасан хүний эрхийг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн төр нь иргэдэд үйлчилгээ үзүүлэгч болохынхоо хувьд ч өөрийн бүтэц, тогтолцоонд байгаа бүхий л байгууллагын хүрээнд хүний эрхийг хүндэтгэж, хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх үүрэгтэй юм. Тиймээс Комисс анх байгуулагдсан цагаасаа хяналт шалгалт, судалгаа хийх, албан хаагчдынх нь мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зэргээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирлээ. Төрийн байгууллагууд, тэр дундаа хууль хяналтын байгууллагын өөрсдийн дотоод бүтцэд гардаг хүний эрхийн зөрчлийг илрүүлж, тэдгээрийн нөхцөл шалтгааныг тодорхойлон, цаашид хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд хамтын ажиллагаа чиглэнэ.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил нь ихэнх тохиолдолд төрийн албан хаагчдын буруу үзэл хандлагаас үүдэлтэй байдаг тул төрийн албан хаагчдын хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлж, тэдэнд хүний эрхэд суурилсан хандлага төлөвшүүлэх нь эн тэргүүний ач холбогдолтой. Тиймээс анх байгуулагдсан цагаасаа эхлэн Комисс төрийн байгууллагуудын хүсэлтээр болон өөрийн санаачлагаар төрийн албан хаагчдын дунд хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулж ирсэн билээ.

Санамж бичиг

Бид олон улс, бүс нутгийн болон үндэсний хэмжээнд төр, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай олон талт хамтын ажиллагааны хүрээнд Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан тогтвортой хамтран ажиллаж байна. 

ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨГ САХИН ХАМГААЛАХ, ХӨХИҮЛЭН

ДЭМЖИХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ

САНАМЖ БИЧГИЙН МЭДЭЭЛЭЛ

(2001-2015 он)

дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү. [100.48 Kb]

 

 

Хүний эрхийн Үндэсний Комиссоос бусад байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг

 

Үйл ажиллагааны зорилго,  хамтын ажиллагааны чиглэл

 

Хугацаа

Тайлбар

(Он дараал

лаар жагсаалтыг үйлдэв)

ОЛОН УЛС, БҮС НУТГИЙН БАЙГУУЛЛАГУУД

1

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан

Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд хяналт, тавих, сургалт сурталчилгаа, судалгааны ажил хийх, хүүхдийн эрхийг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах

2007.07.20

2011.12.31

 

2

Шинэ Зеландын Хүний эрхийн Үндэсний Комисс

Хүний эрхийн соёлыг өөрсдийн бүс нутагт бий болгох адил үүрэг даалгавар хүлээсэн хүний эрхийн үндэсний байгууллагуудын үр нөлөөллийг бэхжүүлэхэд чиглэлээр мэдээлэл солилцох, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамтран ажиллах

2008.02.29

 

3

Бүгд Найрамдах Солонгос Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

Хоёр оронд шилжин суурьшихаар ирж байгаа болон шилжин суурьшиж байгаа хүмүүсийн эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах зорилгоор хамтран ажиллаж, санал солилцоно. Мөн хоёр оронд байгаа цагаач иргэд, гадаад ажиллагсад, бичиг баримтгүй хүмүүс, гадаадын иргэнтэй гэрлэсэн эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн тохиолдолд эрх зүйн туслалцаа үзүүлж, шаардлагатай тохиолдолд хүний эрхийн сургалт, сурталчилгааны ажлыг хамтран зохион байгуулах

2009.07.24

2011.07.24

 

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД

4

 

Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагын тогтолцоо байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт, шалгалтын чиглэлээр хамтран ажиллах

2008.06.25 2011.06.25

Санамж бичгийг шинэчлэн байгуулав.

Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэс, УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах алба, Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагын тогтолцоо, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт, шалгалтын чиглэлээр хамтран ажиллах

2011.06.27 2014.06.26

5

Хил хамгаалах Ерөнхий Газар

Цэргийн алба хаахтай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, тэр дундаа хугацаат болон гэрээт цэргийн албан хаагчдыг дүрмийн бус харьцааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдний сахилга, хариуцлагыг улам бүр сайжруулах, цэргийн алба хаагчдын хүний эрхийн болон хууль, эрх зүйн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажиллах

2010.12.10

2015.12.10

 

6

Зэвсэгт хүчний Жанжин Штаб

Цэргийн алба хаахтай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, тэр дундаа хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдыг дүрмийн бус харьцааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, цэргийн алба хаагчдын хүний эрхийн болон хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх чиглэлээр сургалт сурталчилгаа, судалгаа, хяналт шалгалтын ажлуудыг хамтран зохион байгуулах

2010.12.10 2013.12.10

 

7

Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар

Иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, тэр дундаа хоригдсон, баривчлагдсан, цагдан хоригдсон хүмүүстэй хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлох харьцах явдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, тэдний сахилга, хариуцлагын тогтолцоог сайжруулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчдын хүний эрхийн болон хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажиллах

2010.12.10 2013.12.10

 

8

Цагдаагийн Ерөнхий Газар

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагыг сайжруулах, цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт, сурталчилгаа, судалгаа, хяналт шалгалтын чиглэлээр хамтран ажиллах

2011.03.25 2014.03.25

 

9

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарт чиг үүргээ хүний эрхийн зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг ойлголт түгээх, хөдөлмөр нийгэм хамгаалал, боловсрол эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчны салбаруудад хамтарсан хяналт, шалгалт хийх

2011.03.25 2014.03.25

 

10

Улсын Ерөнхий Прокурорын Газар

Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хүний эрхийн гэрээ, конвенц, Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, нэр төр, алдар хүнд, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх, сахин хамгаалах, эрүүгийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа, баривчлах, цагдан хорих, ял эдлүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцад хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа аливаа илрэлүүдийг гаргахгүй байх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр хамтран ажиллах

2011.05.04 2013.05.04

 

11

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар

Бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөж болзошгүй шалтгаан нөхцлийг арилгах, иргэд хуульд заасан эрхээ эдлэхэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, бүртгэлийн асуудал хариуцсан шат шатны албан хаагчдад хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийг хүндэтгэх хандлага төлөвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, судалгааны ажлыг хамтран зохион байгуулах

2011.12.26 2013.12.26

 

12

Хүүхдийн төлөө Газар

Хүүхэд хамгааллын стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор хүүхдийн өргөдөл гомдол гаргах тогтолцоог бэхжүүлэх, "Хүүхдийн элч” нарын ажиллах эрх зүйн орчинг сайжруулах, чадавхжуулах, эрсдэлтэй бүлгийн хүүхдийн эрхийг хамгаалах, хангах, хүүхдийн эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын  хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, сургалт сурталчилгаа, хяналт, шалгалтын ажлыг хамтран зохион байгуулах

2012.01.18

2014.01.18

 

Гадаад хамтын ажиллагаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн Комиссын бүрэн эрх хэсгийн 13.2.2-зүйлд "Олон улсын, бүсийн, хүний эрхийн бусад үндэсний байгууллагатай хамтран ажиллах” гэж заасны дагуу Комисс нь дараах хамтын ажиллагааны чиглэлийн хүрээнд олон улсын, үндэсний байгууллагуудтай олон талаар хамтран ажиллаж байна.

Хамтын ажиллагааны чиглэл:

  • Олон улсын Зохицуулах Хорооны "А” статус бүхий бүрэн эрхтэй гишүүн;
  • Ази Номхон Далайн орнуудын Чуулганы бүрэн эрхт гишүүн байгууллагын хувьд үйл ажиллагаанд нь идэвхитэй оролцох, мэргэжил арга зүйн дэмжлэг авах, ХЭҮК-ын байр суурийг илэрхийлэх, тодорхой санал дэвшүүлэх;
  • Хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх;
  • Олон улсын гэрээ, конвенцийг соёрхон батлах, нэгдэн ороход нөлөөллийн үйл ажиллагаа явуулах;
  • Хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжих, үндэсний чадавхийг бэхжүүлэх;
  • Судалгаа, үнэлгээ, хяналт шалгалт хийж, дүгнэлт, санал зөвлөмж гаргах;
  • ХЭҮК-ын ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх, сургаж дадлагажуулах;
  • НҮБ-ын тогтолцоонд оролцоогоо нэмэгдүүлэх;
  • Хамтын ажиллагааны Ойлголцлын санамж бичиг байгуулах, хамтран ажиллах;
  • Олон улсын ээлжит хурал, чуулган, арга хэмжээнд оролцох, зохион байгуулах;
  • Тайлан, мэдээлэл солилцох, туршлага судлах;
  • Үндэсний болон олон улсын хэмжээнд сургалт, семинар, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, оролцох;
  • Гэрээ, конвенцийн эмхэтгэл, гарын авлага, илтгэл, сургалт сурталчилгааны материал, ном боловсруулан хэвлүүлэх, сурталчлах;
  • Төсөл хэрэгжүүлэх 

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК