Комиссын гишүүн нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлага, зөвлөмж гаргана. Аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй тохиолдолд шалтгаан, нөхцлийг арилгуулахаар зөвлөмж гаргадаг.
Комиссын гишүүний зөвлөмжийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан 30 хоногийн дотор авсан арга хэмжээнийхээ тухай бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй.
Комиссын гишүүний зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээ авахаас татгалзсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтанд захиргааны арга хэмжээ авахуулахаар шүүхэд ханддаг.