Хүний эрхийн Үндэсний Комисс нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна

Төслийн хэрэгжих хугацаа: 2012-2014 онд

2012 оны төслийн дэлгэрэнгүй тайланг энд дарж уншина уу.
2013 оны төслийн дэлгэрэнгүй тайланг энд дарж уншина уу.

Төслийн зорилго, зорилт: Энэхүү төслийн гол зорилго нь Монгол Улсын хөгжлийн өнөөгийн нөхцөлд тулгамдаж буй хүний эрхийн асуудлуудын талаар хяналт, шинжилгээ үнэлгээ хийн илтгэл тайлан боловсруулах, холбогдох байгууллага, албан тушаалтнуудын хүний эрхийг хангах, хамгаалах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох зэрэг чиглэлээр хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний тогтолцоог боловсронгуй болгоход оршино.

Төслийн зорилт, үйл ажиллагааны чиглэлийг НҮБ-аас Монгол Улсад үзүүлэх Хөгжлийн туслалцааны хүрээ (2012-2016) болон ХЭҮК-ын 2012-2014 оны Стратеги төлөвлөгөөтэй уялдуулан тодорхойлсон болно. 

Төслөөс гарах гол үр дүнг дараах 3 бүлэг үр дүнгээр тодорхойлж байна.

1) Хүний эрхийн чиглэлээр үр дүнтэй хяналт, шинжилгээ үнэлгээ хийх чадавх бэхэжсэн байна.

2) Хүний эрхийн зөрчил, гомдлыг шийдвэрлэх ажиллагааны үр нөлөө сайжирна.

3) Олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, орон нутагт хүрч ажиллах бололцоо дээшилнэ.

Эдгээрийн хүрээнд төслийн 2012 оны үйл ажиллагааны үр дүн, зорилтын хэрэгжилтийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

Үр дүн-1: Тодорхой асуудлуудад мониторинг хийх ХЭҮК-ын эрх хэмжээг нэмэгдүүлэх

Хүний эрхийн тулгамдаж буй асуудал, тодорхой бүлэгт  сөргөөр нөлөөлж буй асуудлыг судалж, мэдээлэх болон үүрэг хүлээх ёстой этгээдээс хариу нэхэх, холбогдох байгууллагуудтай бодлогын асуудлаар зөвлөлдөх талаар ХЭҮК-ын чадавхийг нэмэгдүүлэх явдал юм.

Комисс нь төслийн дэмжлэгтэйгээр манай улсад тулгамдаж буй уул уурхайн үйлдвэрлэлээс хүний эрхэд үзүүлж буй нөлөө, нийгмийн халамжийн салбар дахь хүнд суртал, чирэгдэл, шашны сургууль, сүм хийдэд шавилан суралцаж буй хүүхдүүд, ЛГБТ болон ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийн эрхийн хэрэгжилтийн талаар судалгаа, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулсан. Эдгээр ажил нь бодлогын буюу эрх зүйн шинжилгээ, тоон болон чанарын судалгаа, Комиссын хяналт шалгалт гэсэн цогц үйл ажиллагаа байдлаар хийгдэж ирлээ. Эдгээр судалгаа, хяналт шалгалтын ажилд иргэний нийгмийн байгууллагууд, нутгийн өөрийн удирдлагын байгууллага, Засгийн газрын агентлаг, албад оролцон хийсэн нь тухайн асуудлын талаар холбогдох бүх талуудын байр суурийг нэгтгэн авч үзэх, асуудлыг тодорхой гаргаж, хүлээх үүрэг хариуцлагыг оновчтой болгох үндсийг бүрдүүллээ.

Санал асуулга
Хүний эрх аль салбарт илүү зөрчигдөж байна вэ?
Боловсрол
Хууль эрх зүй
Уул уурхай
Эрүүл мэнд
Бусад