Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийн ойлголт мэдлэгийг сайжруулах, мэдээ мэдээллээр хангах зорилгоор:
- Хэвлэл мэдээллийн хэрэгслээр холбогдох мэдээллийг тогтмол хүргэх
- Комиссын цахим хуудсын мэдээллийг тогтмол шинэчлэх (www.mn-nhrc.org)
- Мэдээллийн хуудсыг улирал тутам боловсруулан гаргах
- "Хүний эрх" сэтгүүлийг эрхлэн гаргах
- Хүний эрхийн тодорхой асуудлаар эвхмэл хуудас, ном, товхимол гаргах
- Олон нийтийн идэвх, тодорхой оролцоонд тулгуурласан арга хэмжээг зохион явуулах (гэрэл зургийн үзэсгэлэн, олон нийтийн лекц, нээлттэй өдөрлөг г.м.)
- Цахим сургалтын талбар (www.nhrcm.org) болон сургалтын төвийг нээлттэй ажиллуулах зэрэг үйл ажиллагаагаар сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна.