Хэнтий аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг өнөөдөр Хэнтий аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна. ХЭҮК 2014 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд тус аймагт ажиллан хүний эрхийн асуудлаар гомдол хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгч байгаа тул иргэд Та бүхнийг аймгийн Нутгийн удирдлагын ордонд хүрэлцэн ирэхийг урьж байна. 
Хүний эрхийн Үндэсний Комиссын Хэнтий аймаг дахь ахлах мэргэжилтэн Д.Эрдэнэбаясгалантай холбогдох утас: 70562322

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан баг Дундговь аймагт ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан Ажлын хэсэг 2014 оны 9 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж, "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна.
Өдөрлөгийн үеэр тус аймагт ажиллаж, амьдарч буй иргэд хүний эрхийн асуудлаар хандаж, хууль зүйн зөвлөгөө авах, гомдол гаргах боломжтой.

Өмнөговь аймагт ажиллаж байна

Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг 2014 оны 9 дүгээр сарын 16-17-нд Өмнөговь аймагт ажиллаж "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг зохион байгуулж байна.

Шинэ хичээлийн жилд нийслэлийн 21 сургуульд хүний эрхийн хөтөлбөрийг туршиж эхэллээ.

2014-2015 оны хичээлийн жилд "Хүний эрхийн төлөө залуучууд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургуулиуд:

  1. "Шинэ-Эрин” сургууль

  2. Монгол-Энэтхэгийн хамтарсан сургууль

  3. Монгол-Туркийн сургууль

  4. Шинэ Монгол сургууль

  5. 21-р сургууль

  6. 53-р сургууль

  7. 102-р сургууль

  8. 13-р сургууль

  9. 9-р сургууль

  10. 65-р сургууль

  11. 18-р сургууль

  12. 114-р сургууль

  13. Хобби сургууль

  14. 24-р сургууль

  15. 68-р сургууль

  16. 58-р сургууль

  17. 17-р сургууль

  18. 118-р сургууль

  19. 28-р сургууль

  20. 18-р сургууль

  21. Боловсрол цогцолбор

Азийн Хүүхдийн эрхийн гуравдугаар Чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна

Азийн хүүхдийн эрхийн гуравдугаар чуулга уулзалтыг 2014 оны 8 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд зохион байгуулахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө Үндэсний газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, Япон Улсын Хүүхдийн эрхийн Конвенцийн Институц хамтран ажиллаж байгаа билээ. Хурлын бэлтгэл ажил хангагдаад байна.
Санал асуулга
Хүний эрх аль салбарт илүү зөрчигдөж байна вэ?
Боловсрол
Хууль эрх зүй
Уул уурхай
Эрүүл мэнд
Бусад