Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 17 дугаар зүйлд Комиссоос гомдол шийдвэрлэхтэй холбоотой бүрэн эрхийг баталгаажуулж өгсөн байдаг. Энэхүү бүрэн эрхийнхээ хүрээнд Комиссоос талуудыг эвлэрүүлэх зорилгоор эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулдаг.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа гэж юу вэ?
Энэ нь эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар маргааны талууд бодит нөхцөл байдалд тохирсон шийдэлд хүрэхийн тулд харилцан ярилцаж, түүний үр дүнд талууд сэтгэл хангахуйц, санал нэгдсэнээр маргааныг шийдвэрлэх ажиллагаа юм.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны зорилго
Зуучлалыг амжилттай явуулахад эвлэрүүлэн зуучлагч туслах үүрэгтэй, харин талууд харилцан ярилцаж, тохиролцоонд хүрч эвлэрэх нь чухал бөгөөд асуудлаа амжилттай шийдвэрлэж эвлэрэх нь хамгийн эцсийн зорилго юм.
Талууд харилцан тохиролцож, зөв шийдэлд хүрч чадахгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрх иргэдэд нээлттэй үлдэнэ.