Жамсрангийн БЯМБАДОРЖ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга  Жамсрангийн БЯМБАДОРЖ

Төрсөн огноо, газар: 1954 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн.

Боловсрол:

  • 1972 онд Ховд аймгийн дунд сургууль
  • 1975 онд Хууль цаазын дунд сургууль
  • 1985 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуулийг тус тус төгссөн.
  • Эрх зүйч мэргэжилтэй.
Эрдмийн зэрэг цол:
  • М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын Их Сургуульд хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан.
  • Хууль зүйн ухааны профессор

Ажилласан байдал:

  • 1975-1979 онд Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зохион байгуулагч,
  • 1985-1990 онд МАХН-ын Төв Хорооны дэргэдэх Намын дээд сургуульд багш,
  • 1990 оноос 1992 оны I сарын 25-ны өдөр Ардын Их Хурлын дэргэдэх Улс төрийн дээд сургууль, Төр, нийгэм судлалын академид багш,
  • 1992 оны I сараас VI сард Монгол Улсын Бага Хурлын гишүүн,
  • 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
  • 2000 оноос 2004 оны VII сард Монгол Улсын Их Хурлын дэд дарга, Монголын Парламентын Бүлгэмийн Гүйцэтгэх хорооны дарга, Монгол Улсын Их Хурал дахь МАХН-ын бүлгийн ахлагч,
  • 2004 оны IX сарын 28-ны өдөр Монгол Улсын Их Хурлаас нэр дэвшигдэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн,
  • 2005-2010 оныг хүртэл Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн дарга,
  • 2010 оны XI сард УИХ-аас Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар томилогдон ажиллаж байна.

Гавъяа, шагнал:

  • 1977 онд Хөдөлмөрийн хүндэт медаль,
  • 2001 онд "Алтан гадас” одон,
  • 2006 онд Монгол Улсын Гавъяат хуульч цолоор шагнагдсан.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК