Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Европын Холбооны дэмжлэг, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын текникийн туслалцаатайгаар хувийн хэвшлийн салбараас худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн хэрэгжилтийг судалж, судалгааны тайланг товхимол болгон олон нийтийн хүртээл болгож байна. Энэхүү судалгааны ажлын тайлангийн товхимлыг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл энд дарна уу. [969.32 Kb]
Улсын Их Хуралд өргөн баригдсан, хэлэлцэгдэж буй хууль, тогтоомжийн төсөлтэй тухай бүр танилцан 2017 онд эхний хагас жилийн байдлаар 7 хуулийн төсөл, бодлогын баримт бичиг, журмын төсөлд хүний эрхийн зарчим, хэм хэмжээний дагуу дүн шинжилгээ хийж, холбогдох саналаа хууль санаачлагчид хүргүүлсэн байна. Үүнд:
д/д |
Хуулийн төслийн нэр |
Саналын тоо |
Санал хүргүүлсэн албан тушаалтан |
Хугацаа |
1 |
Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлах "Гадаадын иргэнийг саатуулах байрны дотоод журам”-ын төсөл |
13 санал |
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт |
2017.01.18. 3/48 |
2 |
Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл |
18 санал |
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт |
2017.02.01. 3/77 |
3 |
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдах "Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл |
2 санал |
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт |
2017.02.21. 1/132 |
4 |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл |
31 санал |
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт |
2017.03.15. 1/163 |
5 |
Дотуур байрны үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS... :2017 стандартын төсөл |
12 санал |
"Хүүхэд хөгшдийг ивээх төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Амарсанаа |
2017.04.07. |
6 |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл |
18 санал |
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал |
2017.05.11. 1/254 |
7 |
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл |
11 санал |
Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан |
2017.05.11. 1/255 |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааны хуваарь, 2016 онд УИХ өргөн баригдсан хуулийн төслийн судалгаа, Комиссоос санал өгөх хуулийн төсөл, 2017 онд шинээр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн мэдээллийг шинэчлэн боловсруулж Комиссын дарга, гишүүд, Ажлын албаны даргад зохих журмын дагуу танилцуулж, ABLE дотоод сүлжээнд байршуулав.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын Их Хурлаар хэлэлцэх хууль тогтооомж, бодлогын баримт бичгийн төсөлд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж, санал хүргүүлэх нь Комиссын бодлого дүн шинжилгээний ажлын салшгүй нэг хэсэг юм.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Увс аймгийн нутаг дэвсгэрт байрлах ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн 0245, Баян-Өлгий аймгийн нутагт байрлах Хилийн цэргийн 0165, 167, ЗХЖШ-ын харьяа Зэвсэгт хүчний 0340, Ховд аймгийн Үенч сумын Хилийн цэргийн 0130 ангиудад ажиллаж, тус ангиудын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрх болон хугацаат цэргийн албан хаагчдын Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт, судалгаа хийв.
Хүний эрхийн Үндэсний Комиссын Орон нутаг дахь ахлах мэргэжилтэн сар бүрийн батлагдсан хуваарийн дагуу тодорхой эрхийн хүрээнд хүний эрхийн дүн шинжилгээ хийж байна. 09 дүгээр сард "Мэдээлэлийн ил тод байдал ба мэдэх эрх”, " Ахмад настаны эрх”-ийн хүрээнд дүн шинжилгээ хийлээ. Энэ сард "Хөдөлмөрлөх эрхийн төлөв байдал”, "Хүүхдийн эрх”-ийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийхээр ажиллаж байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын "Азийн бүс нутаг дахь албадан хөдөлмөрийн ажиллагаа” төслийн техник аргазүйн тусламжтайгаар "Монгол Улс дахь заавал хаах цэргийн алба ба хугацаат цэргийн хөдөлмөр: Бодлого, практикийн дүн шинжилгээ” судалгааг хийж уншигч олонд өргөн барьж байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын "Азийн бүс нутаг дахь албадан хөдөлмөрийн ажиллагаа” төслийн техникийн туслалцаатайгаар хийж гүйцэтгэсэн "Монгол Улс дахь ялтны хөдөлмөр эрхлэлтийн байдал” судалгааг монгол, англи хэлээр хэвлэж уншигч олондоо өргөн барьж байна.
Нийгэм дэх хүний эрхийн анхаарал татсан асуудлыг гүнзгийрүүлэн судлах, учир шалтгаан, үр дагаврыг илрүүлэх зорилгоор Комисс тодорхой сэдвээр судалгаа явуулдаг. Чухал ач холбогдолтой судалгааны үр дүнг Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлд оруулж, тодорхой саналыг холбогдох албан тушаалтанд тавьдаг.
Иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, эрдэмтэн судлаачид, багш, оюутнуудын судалгааны ажлыг дэмжих үүднээс "Хүний эрхийн мэдээлэл лавлагааны төв"-ийг байгуулан олон нийтэд үйлчилж байна. Хүний эрхийн асуудлыг эрдэм шинжилгээний түвшинд судалж, эрдэмтэн судлаач, багш, оюутнуудын асуудал дэвшүүлсэн бүтээлүүдийг "Хүний эрх" сэтгүүлээр дамжуулан нийтийн хүртээл болгож байна.
Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн судалгааны тайлан Энд дарж судалгаатай танилцана уу.
2012 он
2. ШШГЕГ-ын эмэгтэй албан хаагчдын эрхийн хэрэгжилтийн талаарх судалгаа [212.76 Kb]
3. Хүнд суртал ба чирэгдэл судалгаа [1.43 Mb]
4. Уул уурхай ба хүний эрх судалгаа [3.27 Mb]
5. Бэлгийн цөөнхийн эрхийн хэрэгжилтийн талаарх судалгаа
6. ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийн эрхийн хэрэгжилтийн судалгаа
2010 он
7. Казах, Тува хүүхдүүдийн сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэлтийн байдал [705.18 Kb]
8. Үндэсний цөөнх (цаатан) хүүхдүүдийн сурч боловсрох эрх, хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааны тайлан [260.28 Kb]
2009 он
9. Ил задгай зогсоол талбайд орох гарахад төлбөр хураамж авах асуудалд хийсэн дүн шинжилгээ
10. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжид хийсэн судалгаа
11. "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сурч боловсрох болон хөдөлмөрлөх эрх” судалгаа
2008 он
12. Төрийн захиргааны байгууллагууд дахь хүнд суртал” сэдэвт судалгаа
13. "Уул уурхай, байгал орчин, хүний эрх” судалгаа
14. ОУХБ-ын "АЙПЕК” хөтөлбөрийн санхүүжилтээр хийсэн Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн талаарх судалгаа
15. Химийн хор болон аюултай бодисын ашиглалт, хяналтын асуудлаар мэдээлэл цуглуулж дүн шинжилгээ хийсэн тухай
2007 он
16. "Бүгд найрамдах Солонгос улс дахь Монгол ажилчдын эрхийн хэрэгжилт” судалгаа
17. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийн талаарх гүнзгийрүүлсэн судалгаа
2006 он
18. Хурдан морь унаач хүүхдийн эрхийн төлөв байдлын судалгаа
19. Цаазаар авах ялын судалгаа
20. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн төлөв байдлын судалгаа
21. "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн олон улсын стандартын хэрэгжилт” судалгаа
22. Цэргийн алба хаагчдын эрхийн хэрэгжилтийн судалгаа
2005 он
23. Мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийн хэрэгжилтийн төлөв байдлын судалгаа
24. Зохистой, аюулгүй хоол хүнсээр жигд хүртээмжтэй хангагдах эрхийн төлөв байдлын судалгаа
25. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн байдалд хийсэн судалгаа
26. Ажлын байран дахь "Бэлгийн дарамт” сэдэвт судалгаа
27. Иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн төлөв байдлын судалгаа
28. "Үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэх болон байгууллага байгуулах эрх” судалгаа
2004 он
29. 1992-2003 онд баталсан ЗГ-ын тогтоол судалсан судалгаа
30. Тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний төлөв байдлын судалгаа
31. Газар эзэмших, өмчлөх эрхийн төлөв байдлын судалгаа
32. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн төлөв байдлын судалгаа
33. Бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхийн төлөв байдлын судалгаа
34. Хөдөлмөр эрхлэлтэд ялгаварлан гадуурхахгүй байх зарчмын хэрэгжилтийн судалгаа
35. Сонгох сонгогдох эрхийн хэрэгжилтийн төлөв байдлын судалгаа
2003 он
36. Тахир дутуу иргэдийн төлөв байдлын судалгаа
37. Хүүхдийн эрхийн төлөв байдлын судалгаа
38. Нэн ядуу иргэдийн эрхийн төлөв байдлын судалгаа [328.72 Kb]
2002 он
39. Шилжин суурьшигчдын судалгаа
40. Өмгөөлүүлэх, эрх зүйн туслалцаа авах эрхийн судалгаа
41. Хэрэгсэхгүй болгосон хэргийн судалгаа
42. Эрүүл мэндээ хамгаалуулах эрхийн судалгаа
43. Хөдөлмөрлөх эрхийн судалгаа
44. Хорооны хэсгийн байцаагч, цагдаа нарын үйл ажиллагаанд хийсэн судалгаа
2001 он
45. Хэрэгсэхгүй болгосон хэрэгт хийсэн судалгаа
46. Хүний итгэл үнэмшилтэй байх эрхийн төлөв байдлын судалгаа
47. Хөдөлмөрлөх эрхийн төлөв байдлын судалгаа