» » Хүний эрхийн судалгаа, дүн шинжилгээ 2017 оны эхний хагас жилийн байдлаар

Хүний эрхийн судалгаа, дүн шинжилгээ 2017 оны эхний хагас жилийн байдлаар

Улсын Их Хуралд өргөн баригдсан, хэлэлцэгдэж буй хууль, тогтоомжийн төсөлтэй тухай бүр танилцан 2017 онд эхний хагас жилийн байдлаар 7 хуулийн төсөл, бодлогын баримт бичиг, журмын төсөлд хүний эрхийн зарчим, хэм хэмжээний дагуу дүн шинжилгээ хийж, холбогдох саналаа хууль санаачлагчид хүргүүлсэн байна. Үүнд:

д/д

Хуулийн төслийн нэр

Саналын тоо

Санал хүргүүлсэн албан тушаалтан

Хугацаа

1

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлах "Гадаадын иргэнийг саатуулах байрны дотоод журам”-ын төсөл

13 санал

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

2017.01.18. 3/48

2

Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

18 санал

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

2017.02.01. 3/77

3

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдах "Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл

2 санал

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

2017.02.21. 1/132

4

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

31 санал

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт

2017.03.15. 1/163

5

Дотуур байрны үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS... :2017 стандартын төсөл

12 санал

"Хүүхэд хөгшдийг ивээх төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Г.Амарсанаа

2017.04.07.

6

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

18 санал

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал

2017.05.11. 1/254

7

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл

11 санал

Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан

2017.05.11. 1/255

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, байнгын хороодын хуралдааны хуваарь, 2016 онд УИХ өргөн баригдсан хуулийн төслийн судалгаа, Комиссоос санал өгөх хуулийн төсөл, 2017 онд шинээр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийн мэдээллийг шинэчлэн боловсруулж Комиссын дарга, гишүүд, Ажлын албаны даргад зохих журмын дагуу танилцуулж, ABLE дотоод сүлжээнд байршуулав.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг шинэчлэн найруулахтай холбоотой ХЗДХЯ-наас ирүүлсэн санал асуулгын хүрээнд хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар гаргасан санал, хүний эрхийн боловсрол, сурталчилгааны талаарх саналын нэгдсэн мэдээллийг 2001-2017 оны эхний хагас жилийг хүртэлх 17 жилийн архивын материалыг шүүж Комиссын саналын статистик мэдээллийг нэгтгэн гаргав.

Комиссоос хүний эрхтэй холбоотой аливаа асуудлаар гаргасан санал зөвлөмж, болон бусад нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон шийдвэрт 2001-2017 онд нийт 2758 саналыг гаргасан байна.

1.3.2 "Монгол Улсын хувийн хэвшлийн салбар дахь хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт" сэдэвт судалгааны ажил хийх, тайлан боловсруулах

Комисс 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ОУХБ-ын дэмжлэгтэйгээр хувийн хэвшлийн салбараас төлөөлүүлэн жижиг дунд үйлдвэр эрхлэгч аж ахуйн нэгж, иргэдийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн зарим асуудлыг судлахаар Карьер хөгжлийн хүрээлэн төрийн бус байгууллагатай хамтран "Жижиг, дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал: Худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын салбар” сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгэж байна. ХЭҮК, ОУХБ-тай байгуулсан гэрээний дагуу дараах ажлыг хийсэн байна. Үүнд: 

·2016 оны 12 дугаар сарын 8-ны өдөр "Өнөөдөр” сонин болон Комиссын цахим сайт, цахим хуудаст байршуулсан сонгон шалгаруулалтын зарын дагуу "ЭС АЙ СИ ЭЙ” ХХК, "МИРИМ Консалтант ХХК”, "IRIM Mongolia” хараат бус судалгааны хүрээлэн ТББ, "Арилжааны даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” ТББ, "Карьер хөгжлийн хүрээлэн” ТББ, "Нийгмийн бодлого, хөгжлийн судалгааны хүрээлэн” ТББ зэрэг нийт 6 байгууллага материал ирүүлсэн. ХЭҮК-ын даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/4 дугаар тушаалаар байгуулагдсан 5 гишүүнтэй Ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг зохих хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, Карьер хөгжлийн хүрээлэн төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр ХЭҮК, Карьер хөгжлийн хүрээлэн төрийн бус байгууллагатай судалгааны ажил гүйцэтгэх гэрээг байгуулав.

·Гэрээний дагуу Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймагт худалдаа үйлчилгээ, ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нийт 76 байгууллагын 1376 ажилтан, 60 ажил олгогчийг хамруулсан судалгааны ажлын урьдчилсан үр дүнд тулгуурлан тэнд ажиллагсдын хөдөлмөрийн гэрээ, цалин хөлс, ажил, амралтын цаг, эвлэлдэн нэгдэх эрх чөлөөний хэрэгжилт, ажлын байран дахь дарамт, нийгмийн даатгалын шимтгэл, хөдөлмөрийн маргаан, эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны хэрэгжилтийн байдлыг Комисс Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлдээ тусгасан болно.

ХЭҮК, ОУХБ-тай байгуулсан №2017-4454255-56 дугаар хэрэгжилтийн гэрээний дагуу ОУХБ-ын маягт, тайлангийн формат загвараар үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг боловсруулж, англи монгол хэлээр бэлтгэж, ОУХБ-д хянуулж хүргүүлэв.

1.3.3 Хүүхдийн эрх, хамгааллын талаар судалгаа хийх, тайлан боловсруулах

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Гүүд Нэйборс Төрийн бус байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Пак Дун Чол нар 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Уг гэрээгээр "Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийг 2016-2017 онд хэрэгжүүлэхээр болов. Төслийн хүрээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийн судалгаа хийх, хүүхдийн эрхийн талаар төрийн албан хаагчдыг чадавхжуулах цахим сургалт зохион байгуулах, хүүхдийн эрхийн талаар иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр телевизийн нэвтрүүлэг хамтран хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр орон даяар түгээх, нэвтрүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

"Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт КАР төрлийн буюу (knowledge, attitude, practice) мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг анх удаа үндэсний хэмжээнд 201 Энэхүү судалгаа нь хүүхэд, эцэг эх/асран хамгаалагчид, хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн болон судалгаанд оролцогчдын хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, ойлголт, хүүхдийн эрхийн зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийллийг хэрхэн тодорхойлж, хамгаалж байгаад үнэлэлт дүгнэлт өгөх чухал ач холбогдолтой юм.

Дэлхийн олон улс орнууд KAП судалгааг (KAP- knowledge, attitude and practice) буюу хүүхдийн эрх, хамгааллын мэдлэг, хандлага, хэрэглээг тодорхойлох судалгааг уламжлал болгон хийж ирсэн. Харин манай улсын хувьд хүүхдийн оролцооны эрхийн талаар хүүхдүүдийн мэдлэг ойлголтыг судалсан судалгаа Японы Хүүхдийг ивээх сангийн захиалгаар Хараат бус судалгааны хүрээлэн 2013 онд хийснийг эс тооцвол хүүхдүүд өөрсдөө болон насанд хүрэгчдийн хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, ойлголт, хандлагыг судалсан цогц судалгаа хийгээгүй байна.

Судалгаанд Улаанбаатар хотын 7 дүүрэг, хөдөө орон нутгийн 8 аймгийн 12-18 насны нийт 4,264 хүүхэд, 2,743 эцэг эх/асран хамгаалагч, 152 хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд нийт 7,159 хамрагдсан байна.

Хүүхдийн эрх ба хамгаалал судалгааны тайланг олон нийтэд танилцуулах уулзалт 3 сарын 17-ны өдөр Гадаад харилцааны яамны Номин танхимд зохион байгуулсан бөгөөд тус уулзалтад Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл илтгэл тавьж оролцсон. Тус судалгааны үр дүнг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлийн нэгдүгээр бүлгийн Хүүхдийн эрх, хамгаалал хэсэгт тусгаж, холбогдох санал, зөвлөмжийг хүргүүлсэн болно.

Энэхүү судалгааны тайланг эцсийн байдлаар боловсруулах ажилд Комисс санал өгсөн бөгөөд хэвлэх ажлыг Гүүд Нэйборс ТББ-аас хариуцан 7 дугаар сард багтаан гүйцэтгэхээр ажиллаж байна.

1.3.4 Хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох эрх

Монгол Улсад амьдарч буй үндэстний цөөнхөөс хамгийн их хүн амтай Баян-Өлгий аймаг бөгөөдказах хүүхдүүдийн сурч боловсрох эрх, боловсролын чанарыг хөндөн судалсан судалгаанууд байдаг боловч тэрхүү цөөнхийн дотор мөн цөөнх болж, өөрсдийн хэл, соёлоороо ялгаран амьдарч буй тува, дөрвөд, урианхай, халх хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт, боловсролын чанар, суралцахад тулгамдаж буй асуудлыг нээн илрүүлсэн судалгаа 2016 оныг хүртэл огт хийгдээгүй байсан.

Иймд Баян-Өлгий аймагт амьдарч байгаа угсаа гарал, хэл, соёлын хувьд ялгаатай, хэлний цөөнх болох халх, дөрвөд, урианхай, тува, казах угсаатны бүлгийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх, төрөлх хэлээрээ сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд нөхцөл байдлын үнэлгээ хийж, цаашид авах арга хэмжээг тодорхойлон, санал зөвлөмж боловсруулах зорилгоор энэхүү судалгааг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэв.Энэхүү судалгааны ажлыг "Бүх нийт боловсролын төлөө! Иргэний нийгмийнүндэсний эвсэл” төрийн бус байгууллага Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран гүйцэтгэхээр 2016 оны 12 дугаар сарын 6-ний өдөр №SNHROCM/2016/010 дугаар гэрээ байгуулсан болно.

Комиссын даргын баталсан "Хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт” судалгааны ажлын удирдамжийн дагуу судалгааны баг 2016 оны 12 дугаар сарын 5-22-ны өдрүүдэд Баян-Өлгий аймгийн Буянт, Цэнгэл, Булган зэрэг 8 сумаас судалгааны мэдээллийг цуглуулан, боловсруулах, тайлан бичих ажлыг гүйцэтгэсэн.

Судалгаанд зорилтот бүлгийн буюу хэлний цөөнх 9-10 насны 60, 11-18 насны 156, хяналтын бүлгийн буюу Казах хэлтэй 9-10 насны 57, 11-18 насны 155 сурагч, эцэг эх, асран хамгаалагч 169, багш 85, боловсролын асуудал хариуцсан мэргэжилтэн, удирдлага 11, нийт 693 хүн хамрагдсан. Судалгааны багийн урьдчилсан тайлангийн мэдээлэлд тулгуурлан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийн нэгдүгээр бүлгийн Хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох эрх дэд сэдвийг боловсруулсан болно.

Судалгааны ажлын гэрээнд заасны дагуу "Бүх нийтийн боловсролын төлөө! Иргэний нийгмийн үндэсний эвсэл” төрийн бус байгууллагаас "Хэлний цөөнх хүүхдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт” судалгааны тайлантай танилцаж хоёр удаа хүргүүлсэн саналыг тусган 2017 оны 6 дугаар сарын 25-ны өдөр тайланг хүлээн авав.

1.3.5 Хүн худалдаалахтай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтэд судалгаа, дүн шинжилгээ хийх

Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага 2016 оны 1 дүгээрсараас эхлэн хүний наймааны хохирогч болон шилжин суурьшигчийг эрсдэлээс хамгаалах зорилгоор 2 жилийн хугацаатай төслийг Монгол дахь уул уурхайн үйл ажиллагаа түлхүү явагдаж буй бүс нутаг Өмнөговь, Дорноговь аймагт хэрэгжүүлж байна.

Төслийн үндсэн зорилго нь Монгол улсын иргэний нийгмийн чадавхийг сайжруулах, шилжин суурьшигчид, хүний наймааны хохирогчдод тусламж дэмжлэг үзүүлэх боломжийг нэмэгдүүлэх, хүний наймаа болон хүний эрхийн зөрчилтэй тэмцэгч байгууллага, мэргэжилтнүүдийг чадавхижуулах юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2010 онд хэрэгжүүлсэн "Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх тухай хууль тогтоомжид хийх судалгаа, дүн шинжилгээ” төслийн хүрээнд боловсруулсан Хүн худалдаалахтай тэмцэх тухай бие даасан хуулийн хэрэгжилтэд өгөх зөвлөмжийг боловсруулахад чиглэж байна. Иймд Комисс Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран баталсан удирдамжийн дагуу "Монгол Улс дахь хүн худалдаалах гэмт хэргийг шийдвэрлэж буй хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалд үнэлгээ хийх” судалгааны ажлыг "Иргэдэд туслах хүний эрх” ТББ-ын тэргүүн хуульч С.Дондов гүйцэтгэхээр шалгарч ажиллаж байна.

Монгол дахь хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх судалгааны ажил:

·Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой асуудлууд, яллах, хамгаалах, урьдчилан сэргийлэхээр тусгагдсан хуулийн бүх заалтыг харгалзан үзэх.

·Хохирогчийг тодорхойлох, хамгаалах, тусламж үзүүлэх үйлчилгээнд зуучлах одоогийн тогтолцоонд дүн шинжилгээ хийх.

·Хүний наймааны эсрэг дэд зөвлөлийн 2012 онд батлагдсан "Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг” хуулийг хэрэгжүүлэхэд Хүний наймааны эсрэг дэд зөвлөлийн оруулсан хувь нэмэрт дүн шинжилгээ хийх.

·Иргэний нийгмийн байгууллагуудын хүний наймаатай тэмцэх, хохирогчдод тусламж үзүүлэх үйл ажиллагааг, тэдний хүний наймааны эсрэг хамтран ажиллах үүрэг хариуцлага, мөн хууль эрх зүйн зохицлыг тодорхойлох.

·Хүний наймааны эсрэг хуулийн хэрэгжилтийг гүйцэлдүүлж, сайжруулах зорилгоор засгийн газарт зөвлөмж өгөхөд чиглэнэ.

Дээрх судалгааны ажлыг чиглүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах ажлыг Олон Улсын Шилжилт Хөдөлгөөний Байгууллага хариуцан гүйцэтгэж, Комисс тухай бүр нь судалгааны явцын болон эцсийн тайлантай танилцан холбогдох санал зөвлөмжийг өгсөн болно.

1.3.9 Бэлгийн цөөнх, ЛГБТ хүмүүсийн эрхийн хэрэгжилтийн судалгааг "ЛГБТ Төв” төрийн бус байгууллагаас хэрэгжүүлэх төслийн хүрээнд Комисстой хамтран зохион байгуулахаар жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан. Уг судалгааг хамтран хэрэгжүүлэгч байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд "ЛГБТ Төв” ТББ-ын олон улсын хандивлагч байгууллагуудад хүргүүлсэн төслийн санал, санхүүжилтийн асуудал шийдэгдээгүй байгаагаас энэ ажил тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.

1.3.10. Тодорхой сэдвийн хүрээнд хүний эрхийн нөхцөл байдалд сар тутам дүн шинжилгээ хийж, тайлагнах

ХЭҮК-ын Ажлын албаны даргын 4/346 дугаар албан даалгаварт тусгагдсан "Сар бүр тодорхой эрхийн талаар дүн шинжилгээ хийх” ажлын төлөвлөгөөний дагуу Комиссын 21 аймаг дахь орон нутгийн ажилтнууд хүний эрхийн тодорхой асуудлаар сар бүр өөрийн аймаг дахь нөхцөл байдлын дүн шинжилгээг хийж байна. Энэ нь тухайн эрхийн хүрээнд орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдлын ерөнхий дүр зургийг гаргах, байгууллагын дотоод мэдээлэл солилцооны түргэн шуурхай байдлыг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

2017 оны байдлаар "Байгаль орчны хууль тогтоомж ба эрүүл аюулгүй орчинд амьдрах орчны бохирдол байгаалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрх”, "Хүүхдийн эрх ба хүүхдийн эсрэг хүчирхийлэл”, "Хөдөлмөрийн харилцаан дахь явлгаварлан гадуурхалт ба хүний эрхийн зөрчил”, "Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх”, "Сурч боловсрох эрх ба тэгш боломж, ялгаварлан гадуурхалт” зэрэг сэдвийн хүрээнд мэдээллийг нэгтгэн танилцуулж, Able олон нийтийн хэсэгт байршуулав. 6 сарын мэдээллийг Бичил уурхайн эрх зүйн орчин, НҮБ-ын хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-ээс Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилт, бичил уурхай дахь тухайн аймаг орон нутгийн хүний эрхийн нөхцөл байдал” сэдвийн хүрээнд орон нутгийн ажилтнуудаас мэдээлэлийг хүлээн авч, боловсруулалт хийж байна.

Дархан-Уул аймаг дахь төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын барилга байгууламж, явган хүний зам, гарцыг MNS 5682-2006, MNS 6056-2009, MNS 6055-2009 стандартад нийцэж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх

Комиссын даргын 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр баталсан удирдамжийн дагуу референт Б.Сэмжидмаа, Дархан-Уул аймаг дахь ахлах мэргэжилтэн Ц.Долгорсүрэн, тус аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөлтэй хамтран 2017 оны 6 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд аймгийн төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын барилга байгууламж, явган хүний зам, гарцыг MNS 5682-2006, MNS 6056-2009, MNS 6055-2009 стандартад нийцэж буй эсэхэд дүн шинжилгээ хийж, иргэдээс санал асуулга авч дүн шинжилгээний илтгэх хуудсыг 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Комиссын даргад танилцуулсан байна.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК