» » » Үндэсний зөвлөгөөн боллоо

Үндэсний зөвлөгөөн боллоо

Үндэсний зөвлөгөөн боллоо НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагаас жил бүрийн 9 дүгээр сарын 28-ны өдрийг "Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр” болгон зарласны дагуу энэ жил дэлхий нийтээрээ уг өдрийг анх удаагаа тэмдэглэн өнгөрүүллээ.

Мэдээлэл хайх, олж авах, түгээх эрхийг онцолсон олон улсын өдрийг тохиолдуулан "Глоб Интернэшнл төв” ТББ, НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар, Нээлттэй Нийгэм Форумаас хамтран зохион байгуулсан "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль”-ийн хэрэгжилт үндэсний зөвлөгөөнд Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл оролцлоо.

Зөвлөгөөнөөр "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 7, 23, 24 дүгээр зүйлийн хэрэгжилтэд хийсэн мониторингийн үр дүн”, "Төсвийн мэдээллийн ил тод байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ?”, "Мэдээллийн ил тод байдал ба мэдэх эрхийн тухай хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналууд”-ын талаарх төрийн бус байгууллагуудын судалгааны илтгэлүүдийг сонсож хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Үндэсний зөвлөгөөнөөс гарсан саналуудыг Глоб Интернэйшнл ТББ-аас НҮБХХ, УИХ-ын Тамгын газрын хамтран хэрэгжүүлж буй "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн санхүүжилтээр боловсруулж буй Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналд тусган эрх бүхий байгууллагад өргөн барих юм байна.

Дашрамд дурдахад дэлхийн 111 орон мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг батлан хэрэгжүүлж байгаа бөгөөд манай улс тус хуулийг хэрэгжүүлж буй байдлаараа 62 дугаар байрт жагсаж байгаа нь энэ хуулийг илүү боловсронгуй болгох шаардлагатайг харуулж байна гэсэн дүгнэлт гарчээ.

 


 

Үндэсний зөвлөгөөн боллоо

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК