» » » Бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж, хүний эрхийн үнэлгээ хийлээ

Бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж, хүний эрхийн үнэлгээ хийлээ

 

Бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж, хүний эрхийн үнэлгээ хийлээ Хүний эрхийн Үндэсний Комисс, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр 2016 онд орон нутгийн төрийн албан хаагчид, бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд болон хувиараа ашигтмал малтмал олборлогч иргэдэд "Хүний эрхэд суурилсан хандлага ба, жендэрийн тэгш байдал" сэдвээр бүсчилсэн сургалт зохион байгуулах, бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцан хүний эрхийн үүднээс үнэлгээ хийх ажлуудыг хийхээр төлөвлөсөн билээ.

Энэ ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Бодлогын дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн ажилтнууд 10дугаар сарын 25-аас10 дугаар сарын 27-ны өдрүүдэд Дундговь аймгийн Өлзийт, Хулд, Лууссуманд ажиллаа.

"Хүний эрхэд суурилсан хандлагаба, жендэрийн тэгш байдал" сургалтад бичил уурхайн нөхөрлөлийн гишүүдээс гадна сумын Засаг даргын Тамгын газар, эрүүл мэндийн төв, сумын сургууль, цэцэрлэгийн нийгмийн ажилтан зэрэг нийт 125 хүн оролцсоны 98 нь төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчид, үлдсэн 27 нь бичил уурхайн нөхөрлөлийн ахлагч, гишүүд оролцсон байна.

Дундговь аймгийн Өлзийт сумын Шарангат, Хулд сумын Төмөрт цагаан, Луус сум Шаргал хэмээх газар сумдын иргэд нэгдсэн зохион байгуулалтад орж бичил уурхайн нөхөрлөлийн хэлбэрээр жонш олборлох үйл ажиллагаа эрхэлж байна. Ажлын хэсгийн гишүүд бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд болон сумдын Засаг дарга, Иргэдийн хурлын дарга, байгаль орчны байцаагч болон аймгийн Байгаль орчны байцаагч, Мэргэжлийн хяналтын байцаагч нартай уулзаж бичил уурхайн үйл ажиллагааны явцад тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал бодлыг нь сонслоо.

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хулд, Луус сумын нутагт бичил уурхайн хэлбэрээр хайлуур жонш олборлож байгаа үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж, улмаар Хулд сумын Түймэрт цагаан дахь хайлуур жоншны бичил уурхай дээр үйл ажиллагааг зогсоож лац тавьсан экскаваторын лацыг хөндөж хууль бусаар олборлолт хийсэн эзэн холбогдогчийг тогтоон Байгаль орчны хяналтын тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авсан байна.

Мөн Хулд сумын Бүлээн багийн нутагт хууль бусаар хайлуур жонш олборлож газрын хэвлий хөндсөн байсныг эзэн холбогдогчийг Цагдаагийн байгууллагатай хамтран тогтоон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан байна. Мөн Луус сумын Шаргалын бичил уурхайд 7 бүлэг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж явуулдаг боловч ажлын хэсэг 10 дугаар сарын 27-ны өдөр Луус суманд ажиллахад жоншны илрэц, тогтоцын байдлаас хамааран гар аргаар олборлох боломжгүй болсон тулд үйл ажиллагаагаа бүрэн зогссон байлаа.

Харин ажлын хэсэг 10 дугаар сарын 26-ны өдөр Хулд сумын Төмөрт цагаан хэмээх газар очиход жоншны олборлолтыг зөвшөөрсөн эрх зүйн акт байхгүй боловч аюул дарах ажлыг техник ашиглан хийгдэж байсан бөгөөд аюул дарах ажлын явцад гаргаж ирсэн шорооноос бичил уурхайн нөхөрлөлийн 46 гишүүн жонш ялгаж байв. Эдгээр бичил уурхайчид болон сургалтад хамрагдсан бичил уурхайн нөхөрлөлийн гишүүд болон сумын Засаг дарга, байгаль орчны байцаагч нартай уулзаж ярилцахад Засгийн газрын 308 дугаар тогтоолоор батлагдсан Бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэх журмын зарим зохицуулалтыг тухайн олборлож буй ашигт малтмалын онцлог, шинж чанарт тохируулан өөрчлөх шаардлагатай байгаа болон нэгэнт олборлосон ашигт малтмалыг худалдан борлуулахад үнэ ханш бага байгаа зэрэгбэрхшээлүүд тулгарч байгаа талаар ярьж байлаа.

Бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж, хүний эрхийн үнэлгээ хийлээ
Бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж, хүний эрхийн үнэлгээ хийлээ
Бичил уурхайн нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж, хүний эрхийн үнэлгээ хийлээ


Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК