» » Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, гишүүн П.Оюунчимэг нар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын Ази, Номхон далайн бүсийн товчооны хөдөлмөрийн стандарт, хөдөлмөрийн хуулийн шинжээч Алайн Пелс, тус товчооны хөдөлмөрийн удирдлага, хяналтын мэргэжилтэн Рене Роберт, ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны хөдөлмөрийн шинжээч Льюкит Париссара, ХНХЯ-ны мэргэжилтэн В.Батчимэг, ШШГЕГ-ын хурандаа Я.Сайнжаргал, дэд хурандаа Д.Амгалан, Тогтвортой хөгжил түншлэлийн тэргүүн С.Ундраа, Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлагийн мэргэжилтэн З.Бибигүль нартай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын эхэнд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Монгол Улс нийгмийн шилжилтийн үед баталсан хөдөлмөрийн хуулиндаа өнөөдрийг хүртэл дорвитой өөрчлөлт оруулаагүй. Үүнээс үүдэн тус хууль хөдөлмөрийн өнөөгийн харилцааг зохицуулж чадахгүйд хүрээд байна. Тиймээс манай комисс хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлдээ хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн нөхцөл байдал, хөдөлмөрийн харилцаанд гарч буй хүний эрхийн зөрчлүүдийн талаар тусгай бүлэг болгон оруулахаар судалгаа хийж байгаа” талаараа танилцууллаа.

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Хөдөлмөрийн стандарт, хөдөлмөрийн хуулийн шинжээч Алайн Пелс Монгол Улсын хөдөлмөрийн хуулийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан хөдөлмөрийн суурь хэм хэмжээнд нийцүүлэх шаардлага бий болсныг дурдаад ОУХБ-аас өгсөн зөвлөмжийг хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэлдээ тусган оруулахыг хүслээ.

Тус уулзалтаар Монгол Улс дахь хугацаат цэргийн албан хаагчдын хөдөлмөр эрхлэлтийн асуудал, ялтны хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөндөн ярилцаж, талуудын байр суурийг сонссон юм.

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК