» » » » Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна

Хүний эрхийн лекцид хүрэлцэн ирэхийг урьж байна Хүний эрхийн анхаарал татсан асуудлаар хүний эрхийн цуврал илтгэл хэлэлцүүлэг арга хэмжээг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй Нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн лекцийг "Соёлын эрхийн ач холбогдол" сэдвээр хуульзүйн ухааны доктор, өмгөөлөгч Чулуунжавын Амарбаяр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 15 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 дугаар давхрын хурлын танхимд уншина.

Тус лекцээр соёл, түүний олон талт хэлбэрийг хүлээн зөвшөөрөх төрийн бодлого, соёлын эрхийн олон улсын хамгаалалт тогтолцооны онцлог, соёлын эрх ба эдийн засгийн хөгжлийн харилцан хамаарал зэрэг сэдвийн хүрээнд илтгэгч байр сууриа илэрхийлж, харилцан санал солилцох болно. Сонирхсон хүмүүс 262752, 262902дугаарын утсаар бүртгүүлнэ үү.

Лекц нь хүн бүрт нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй.


ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК