» » » Тоноглолтой өрөөнөөс бусад газарт байцаалт авбал хууль бус гэж үзнэ гэв

Тоноглолтой өрөөнөөс бусад газарт байцаалт авбал хууль бус гэж үзнэ гэв

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах Санамж бичгийг 3 дахь удаагаа байгуулж, ирэх 3 жилд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр боллоо. Талууд жил бүр тусгай төлөвлөгөө гарган хамтран сургалт, сурталчилгаа, хяналт шалгалтыг зохион байгуулж, уг ажиллагаа нь хэвшил, уламжлал болон тогтсон, цагдаагийн байгууллагын ажилтнуудыг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэсэн, мөн олон удаагийн хяналт шалгалтын үр дүнд илэрсэн зарим зөрчлүүд, тухайлбал, эрүүдэн шүүхтэй холбоотой гомдол эрс цөөрсөн эерэг үзүүлэлтүүд гарсан тул энэхүү бичгийг үргэлжлүүлэхээр болсон хэмээн Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд дүгнэсэн бол Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс "Юуны түрүүнд шинэ хууль тогтоомжийн дагуу цагдаагийн байгууллагын ажилтнууд мөрдөгчийн статустай болж байгаатай уялдуулан байцаан шийтгэх ажиллагаа явуулахад хүний эрхийн зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх, үүнд тусгайлан тоноглосон зориулалтын өрөөнд байцаалт авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хэвшүүлэхэд анхаарах, эрүүлжүүлэх, баривчлах байруудын ариун цэвэр, орчин нөхцлийг сайжруулах, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлыг шийдвэрлэх, дотоод хяналтын албыг чухалчлах, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын явцад удаан хугацаагаар, үндэслэлгүйгээр хорьж саатуулах явдлыг цэгцлэх шаардлагатай” зэргийг чухалчлан үзэж буйгаа илэрхийлж байв.

Тоноглолтой өрөөнөөс бусад газарт байцаалт авбал хууль бус гэж үзнэ гэв

Санамж бичиг байгуулах, үр дүнг хэлэлцэх уулзалт 2017 оны 12 дугаар сарын 19-нд болсон бөгөөд уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл болон хэлтсийн дарга нар, ЦЕГ-ын дарга, ц/х С.Баатаржав, ЦЕГ-ын захиргааны удирдлагын газрын дарга ц/х Б.Бат-Өлзий, ЦЕГ-ын хэрэг бүртгэх албаны дарга, ц/х А.Амгалан, Мөрдөн байцаах албаны дарга, ц/х П.Батбаатар, ЦЕГ-ын төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, ц/х Б.Гантулга нар оролцлоо.

Энэхүү Санамж бичиг нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, сахилга хариуцлагыг сайжруулах, цагдаагийн алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.

Тоноглолтой өрөөнөөс бусад газарт байцаалт авбал хууль бус гэж үзнэ гэв

Тоноглолтой өрөөнөөс бусад газарт байцаалт авбал хууль бус гэж үзнэ гэв

Өмнөх хамтран ажиллах Санамж бичгүүдийн хүрээнд хийсэн ажил, үр дүнг товчлон хүргэвэл:

1) Цагдаагийн байгууллага, ХЭҮК, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран "Хүний эрх”-ийн чиглэлээр 108 удаагийн сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 8694 алба хаагч хамрагдсан.Үүнд 2015 онд 40 удаа 994 алба хаагч, 2016 онд 54 удаа 7317 алба хаагч, 2017 онд 14 удаа 383 алба хаагч тус тус хамрагдсан байна.

2) ЦАХ-ийн хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн хяналт шалгалт /2015/-ын үр дүнд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 29 дүгээр тогтоол батлагдаж, үр дүнд ЗГ-ын 2017 оны 76 дугаар тогтоолийн дагуу бүтцийн санал, нэгжийн чиг үүргийг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/262 дугаар тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтэц, орон тооны бүдүүвчийг баталсан. Эрүү, хэв журмын нөхцөл байдалтай уялдуулан Мөрдөн байцаах албанд Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх газар, Эрүүгийн цагдаагийн албанд Хар тамхитай тэмцэх газар, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэст, Нийслэлийн Цагдаагийн газарт ХГХУСХ-ийг байгуулсан. Нийслэлийн БЗД, СХД-т хоёр, гуравдугаар, БГД, СБД, ЧД, ХУД-т хоёрдугаар хэлтсийг байгуулж, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар аймаг дахь цагдаагийн хэлтсийг "Цагдаагийн газар” болгон бүтэц, орон тоог шинэчлэн баталсан.

3) УИХ-аас 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад:

- Цагдаагийн албан хаагчийг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамруулах, зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх,
- Цагдаагийн албан хаагч үүргээ гүйцэтгэх явцдаа эрүүл мэнд нь хохирсон бол эмнэлгийн байгууллагаар үнэ төлбөргүй эмчлэх,
- Цагдаагийн албан хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад эрүүл мэнд нь хохирсон тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээнээс шалтгаалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30, 60, 90 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нэг удаагийн нөхөх олговор олгох,
- Хиймэл эрхтэн хийсэн бол түүний зардал, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авагчид авч байсан цалингийн зөрүүг олгохоор зохицуулсан.

4) Цагдаагийн алба хаагчийг жил бүр эрүүл мэндийн дэлгэрэнгүй үзлэг, оношлогоонд оруулах зардлыг төсөвт тусгуулах, нэгдсэн журмаар зохион байгуулах чиглэлээр:

- 2015, 2016 онд төв, орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн 121 байгууллагын 14270 алба хаагчийн өвчлөлийн талаарх эрүүл мэндийн судалгааг нэгтгэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг төлөвлөн ажиллаж байна.

- Нийт алба хаагчдын 1959 буюу 27.7 хувь нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.

5) Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 74 дүгээр тогтоолын дагуу аймгийн төвөөс бусад суманд 5-аас дээш жил ажилласан алба хаагчдад мөнгөн тэтгэмж олгосон. Үүнд: 2015 онд 98 алба хаагчид 1.155.300, 2016 онд 83 алба хаагчид 1.074.305, 2017 онд 79 алба хаагчид 1.106.037 хамрагдсан зэрэг ажлыг онцлов.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хүний эрхийн сургагч багшаар бэлтгэгдээд буй 25 ажилтанг сургалт явуулах нөхцөл боломжийг бүрдүүлэх, хүний эрхийн сургагч багшгүй 16 аймагт сургалт явуулах, эрүүлжүүлэх болон баривчлах байрны асуудлыг шийдвэрлэх зэрэг ажлыг хийхээр боллоо.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК