» » » Хурдан морь унаач хүүхдийн анхдугаар зөвлөгөөн болов

Хурдан морь унаач хүүхдийн анхдугаар зөвлөгөөн болов

2016 оны 05-р сарын 28-ны өдөр Улиастай сумын ерөнхий боловсролын сургуулийн хурдан морь унаач хүүхдүүдийн дунд Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс Хүний эрхийн Үндэсний комисс Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран зохион байгууллав. Уг зөвлөгөөнд Ерөнхий боловсролын 5 сургуулийн хурдан морь унаач 8-14 насны 73 хүүхдүүд оролцон өөрсдөд тулгардаг асуудлаа ярилцав.

 Хурдан морь унаач хүүхдийн анхдугаар зөвлөгөөн болов

 

 

Оролцсон хүүхдүүд Хурдан морь унахад ямар хүндрэл бэрхшээл байдаг, морь унахад хүүхдэд ямар дэвшилтэд талууд гардаг, хамгаалах хэрэгсэл өмсөх нь ямар хэрэгтэй байдаг тухай,  морь унасны хөлс урамшуулал, өвөл хүйтэнд морь унахын  бэрхшээл, гэнэтийн шаардлагаар хүний морь унасны эсрдэл зэрэг асуудаар хүүхдүүд өөрсдөө санал бодлоо илэрхийлэн  түүнийг шийдвэрлэх арга замаа тодорхойлов. Энэ зөвлөгөөнөөс гаргасан санал санаачлагыг Хүүхдийн уриалга болгон орон нутгийн удирдлага, морин уяачдын холбоо олон нийтэд хүргэх юм.

Хурдан морь унаач хүүхдийн анхдугаар зөвлөгөөн болов

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК