» » » “Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдэвт олон нийтийн лекцэд урьж байна

“Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдэвт олон нийтийн лекцэд урьж байна

“Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдэвт олон нийтийн лекцэд урьж байнаМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн цуврал лекц" арга хэмжээний 40 дэх дугаарыг Та бүхэнд хүргэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн лекц 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 15:00 цагт Засгийн газрын 11 дүгээр байрны 2 давхрын хурлын дугуй танхимд болно. Лекцийн илтгэгч зочноор Улсын дээд шүүхийн шүүгч, МУИС-ийн ХЗС-ийн гэрээт дэд профессор, Монголын хуульчдын холбооны Сургалтын хорооны гишүүн, хууль зүйн ухааны доктор /Dr.jur./ Гочоогийн Банзрагч оролцож "Эрх зүйт төр ба захиргааны шүүх” сэдвээр лекц уншина.

Лекцээр эрх зүйт төр гэж юу болох, захиргааны хэргийн шүүх нь эрх зүйт төрийн нэг үндсэн шинж бөгөөд хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын хууль бус үйл ажиллагаанаас хэрхэн хамгаалдаг талаар илтгэж, та бүхэнтэй санал бодлоо солилцох болно.

Хэрэв та тус лекцид оролцохыг хүсвэл ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд 51-262752 дугаарын утсаар холбогдон эсвэл g.zolzaya@mn-nhrc.org хаягаар хандаж бүртгүүлж болно. Манай арга хэмжээ үнэ төлбөргүй, сонирхсон хүн бүрт нээлттэй тул Та бүхнийг урьж байна.

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК