Дорнод аймаг дахь ХЭҮК-ын ахлах мэргэжилтэн Дамдинсүрэнгийн Дугарсүрэн
Утас: 70582122
Цахим шуудан: dornod@mn-nhrc.org
Хаяг: Дорнод аймаг, Аймгийн Засаг даргын Тамгын газрын II байр

Хууль зүйн зөвлөгөө өгөх цагийн хуваарь


Гариг

Цаг

Даваа

08:00-12:00

13:00-17:00

Мягмар

08:00-12:00

13:00-17:00

Лхагва

08:00-12:00

13:00-17:00

Пүрэв

08:00-12:00

13:00-17:00

Баасан

08:00-12:00

13:00-17:00

Хүний эрхийн талаар мэдээлэл хийв
2017-02-23

Аймгийн Засаг даргын тамгын газрын хүсэлтээр тус газрын 60 гаруй ажилтан албан хаагчдад 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 30 минутын хугацаанд Хүний эрхийн Үндэсний комиссын үйл ажиллагаа болон хүний эрхийн талаарх товч ойголтыг хүргэж ажиллав....

Гарын авлага тараах материал өгөв
2017-02-23

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссоос эрхлэн гаргасан 12 нэрийн 60 гаруй ном, сэтгүүл, гарын авлагыг иргэд олон нийтэд хүний эрхийн талаар боловсрол олгох, мэдээлэл хүргэх зорилгоор Аймгийн төв номын сангийн эрхлэгч Ж.Цагаанд  хүлээлгэн өглөө. Цаашид хамтын ажиллагааны хүрээнд иргэдэд хүний эрхийн боловсрол олгоход хамтран ажиллахаар болов....

Хүний эрхийн тодорхой чиглэлээр дүн шинжилгээ хийв
2017-01-26

Хүний эрхийн үндэсний комиссын төлөвлөгөөний дагуу 2017 оны 01 сард Байгаль орчны хууль тогтоомж ба эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалын тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд дүн шинжилгээг аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын тайланд үндэслэн хийсэн тухай илтгэх хуудсыг хүргүүлэн ажиллав...

Сургалт зохион байгуулав
2017-01-26

Шинэ үндсэн хуулийн 25 жилийн ойг тохиолдуулан тус аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутнуудад 2017 оны 01 сарын 13-ны өдөр Үндсэн хууль ба хүний эрх сэдвээр 1 цагийн сургалт зохион байгуулав...

Хууль сурталчилав
2016-12-12

2016 оны 12 сарын 06-08-ны өдрүүдэд Баян-Уул, Баяндун Сэргэлэн, Цагаан-Овоо, Дашбалбар сумдад аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийнхөнтэй хамт хууль сурталчилан ажиллалаа. Хууль сурталчилах ажлын хүрээнд ХЭҮК-ийн үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэж, гарын авлага тараан ажиллав....

Сургалт зохион байгуулав
2016-12-12

Хүний эрхийн өдрийг угтан 2016 оны 12 сарын 09-ний өдөр тус аймгийн Хан-Уул цогцоглбор сургуулийн 60 гаруй сурагчдад "Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе" уриан дор "Хүүхдийн эрх" сэдвээр 1 цагийн сургалт зохион байгуулав...

Хүний эрхийн талаар мэдээлэл хийв
2016-12-12

Хүний эрхийн олон улсын өдрийг тохиолдуулан 2016 оны 12 сарын 10-ны өдөр аймгийн төв талбай дээр "Хүний эрх хөгжил төв"-тэй хамтран Хэрлэн сумын 60 гаруй ахмадуудад ХЭҮК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын талаар мэдээлэл хүргэж, гарын авлага тараан сурталчилав....

Дүн шинжилгээ хийв
2016-12-1

Хүний эрхийн үндэсний комиссоос орон нутаг дахь эрхийн чиглэлээр сар бүр дүн шинжилгээ хийж байгаа. Өнгөрсөн 11 сард Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрх, Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хүрээнд дүн шинжилгээг Аймгийн эрүүл мэндийн газар, Статистикийн хэлтсийн мэдээ тайланд үндэслэн хийж гүйцэтгэлээ....

Шалгалт хийв
2016-11-23

ХЭҮК-ийн даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 11 сарын 18-ны өдөр Дорнод аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийв. Хяналт шалгалтаар Цагдан хорих байрны орчин нөхцөл, хоригдсон этгээдийг хүлээн авах, ахуй хангамж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, эрүү шүүлтээс ангид байх асуудлыг шалгаж илтгэх хуудсыг хүргүүлэв...

Сургалт зохион байгуулав
2016-11-2

"Байгалийн нөөцийн менежмент бүхий хамгаалалттай газар нутгийн сүлжээ" төслийн газартай хамтран 2016 оны 10 сарын 28 ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо Баяндун сумын нийт 12 эмэгтэй гишүүдэд тус тус "Хүний эрх”, "Жендерийн эрх” сэдвээр сургалт зохион байгуулав....

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК