» » » Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос видео шторк хийлгэх ажлын санал

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос видео шторк хийлгэх ажлын санал

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос видео шторк хийлгэх ажлын санал

1. Агуулга, зохиол

Тодорхой сэдвийн хүрээнд 4 төрлийн видео шторк хийнэ. 1 шторкны үргэлжлэх хугацаа 60 секундээс ихгүй байна. Шторкийн сэдвийн хувьд, хүний эрх ба жендэрийн харилцан хамаарал, төрийн албан дахь жендэрийн тэгш байдал, ажлын байрны бэлгийн дарамт, иргэн төвтэй төрийн алба гэх мэт. Шторк гүйцэтгэх ажлыг 2018 оны 7 дугаар сарын 20-ноос эхлүүлж, 8 дугаар сарын 30-ны өдрөөс өмнө гүйцэтгэж дууссан байх.

2. Дүрслэл

Шторкууд нь дүрслэлийн хувьд видео дүрс, time lapse, анимэйшн, хөдөлгөөнт инфографик, 2D/3D график модель дүрслэл болон эдгээрийн хосолсон дүрслэлтэй байна. Тодруулбал, тухайн сэдвийг харуулах хамгийн оновчтой дүрслэлийн (хосолмол байж болно.) аргыг сонгоно.

Сэдэв тус бүрийн ерөнхий агуулга, зохиолд тавигдах шаардлагыг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос гаргаж Гүйцэтгэгч зохиолыг нь бичиж storyboards-ыг хийнэ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс зохиол, storyboards-ыг хянан тухайн сэдвийн агуулга, дүрслэлийг эцэслэн баталснаар, Гүйцэтгэгч шторк хийх ажлыг гүйцэтгэнэ.

Дуу хоолойны хувьд текстийн агуулгад нийцсэн хэв маягаар унших ба агуулга ойлгогдохуйц, сонсголонтой сонсогдохоор унших ур чадвартай, олонд танигдсан хоолой байна. Хөгжмийн хувьд шторкны сэдэв, текстийн агуулгад нийцсэн /сэдвээс эсрэг сэтгэгдэл төрүүлэхгүй байх/ байх шаардлагатай.

3. Шторк гүйцэтгэгчид тавигдах ерөнхий шаардлага 

- Хуулийн этгээд байх;

- Сүүлийн 3 жилд хийсэн 3-аас доошгүй уран бүтээлүүдээс ирүүлэх, (CD, эсхүл үзэх линкийг хавсаргаж болно.);

- Анимэйшн, хөдөлгөөнт инфографик дүрслэлтэй, 2D/3D график модель дүрслэлтэй бүтээлүүд байх.

4. Үнийн санал ирүүлэх

Дээрх ажлыг гүйцэтгэх үнийн саналаа Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст 2018 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн 10 цагаас өмнө ирүүлэх. Холбогдох утас: 262902

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК