» » Ховд аймагт ХЭҮК-ын гишүүн Н. Ганбаяр ажиллаа

Ховд аймагт ХЭҮК-ын гишүүн Н. Ганбаяр ажиллаа

Ховд аймагт ХЭҮК-ын гишүүн Н. Ганбаяр ажиллаа Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н. Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байгаатай холбогдуулан Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартай ажил хэргийн уулзалт зохион байгуулж хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх ноцтой зөрчигдсөн зарим кейсүүдтэй  танилцаж, цаашид хэрхэн хамтарч ажиллах арга замаа ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас хүүхдийн хамгаалуулах, оролцох, хөгжих эрхийн хэрэгжилтийн судалгааны асуулга боловсруулан аймгийн төвийн Ерөнхий боловсролын сургуулиуд, Боловсрол соел, урлагийн газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Шүүх, Прокурорын газар зэрэг байгууллагуудаас 2012-2016 оны хагас жил буюу сүүлийн 5 жилийн байдлаар авч нэгтгэн ажлын албаныханд өглөө.

Хүний эрхийн Үндэсний Комисс орон нутагт

info info info info info info info info info info info info info info info info info info info info info

ХЭРЭГЦЭЭТ ВЭБ ЛИНК